Гудамж талбайд архидан согтуурдаг иргэдийг нийгэмшүүлэх ажлыг хийлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс иргэдийн амарч, зугаалахцэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж орчимд бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурч,иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан тэнэмэл байдлаар амьдардаг, удаа дараа нийгмийн хэв журам зөрчдөг иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байна. 

Тус дүүрэгт Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театр, Шангри-Ла төв, Централ Таур зэрэг томоохон үзвэр, худалдаа үйлчилгээний газрууд, Цэрэндоржийн гудамж, Сүхбаатарын талбай зэрэг цэцэрлэгт хүрээлэнгүүд байрлах нийслэл хотын иргэдийн төвлөрсөн бүс юм.

Тэнэмэл иргэд рүү чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлж байна

Иймд дээрх гудамж, талбайд архидан согтуурч, удаа дараа зөрчил гаргасан иргэдийг шүүхийн шийдвэрээр баривчлуулах, орон гэргүй тэнүүчлэн амьдардаг иргэдийг эмчийн үзлэгт хамруулан сайн дурын болон архины албадан эмчилгээнд хамруулах, Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагатай хамтран засан хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг явуулж байна.

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс-н зураг.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (166.137.10.45) 2019-05-24 17:16
      • 0
      • 0

      Nomtoibariig ergyylen tstaj niigemshyyleecher hynii Amind hyrchihlee sh der

      Хариулах