Бүх NBA 1, 2, 3-р баг нэрлэгдлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр лигийн зүгээс Бүх Рүүки нарын 1 болон 2-р багт нэрлэгдсэн тоглогчдыг зарласан бол өнөөдөр Бүх NBA 1, 2 болон 3-р багт нэрлэгдсэн тоглогчдыг зарлалаа.

Бүх NBA 1-р багт:

  • Яннис Антэтокунмнпо ( Милоуки Бакс )

  • Жэймс Харден ( Хьюстон Рокетс )

  • Стефэн Көрри ( Голдэн Стэйт Уорриорс )

  • Пол Жорж ( Оклахома Сити Тандер )

  • Никола Йокич ( Дэнвэр Наггетс )

Эдгээр таван тоглогчдоос Яннис Антэтокунмнпо болон Жэймс Харден нар 100 хувийн санал авсан байна.

Мөн Никола Йокич Дэнвэр Наггетс багийн түүхэнд БҮХ NBA 1-р багт нэрлэгдсэн хоёр дахь тоглогч болжээ.

Бүх NBA 2-р багт:

  • Жоел Эмбийд ( Филадельфиа 76 )

  • Кэвин Дурант ( Голдэн Стэйт Уорриорс )

  • Дамиан Лиллард ( Портлэнд Трэйл Блэйзерс )

  • Кавай Леонард ( Торонто Рэпторс )

  • Кайри Ирвинг ( Бостон Сэлтикс )

Бүх NBA 3-р багт:

  • Рассэлл Уэстбрүүк ( Оклахома Сити Тандер )

  • Блэйк Гриффин ( Дэтройт Пистонс )

  • ЛеБрон Жэймс ( Лос Анжелес Лэйкерс )

  • Рүди Гобер ( Юта Жазз )

  • Кэмба Уокер ( Шарлотт Хорнетс ) 

Энэ улиралд сайн тоглож байсан Брэдли Бийл, Клэй Томпсон, Карл-Энтони Таунс нар харин Бүх NBA багт нэрлэгдэж чадсангүй.

Яннис Антэтокунмпо Бүх NBA 1-р багт нэрлэгдсэнээр Милоуки Бакс багтайгаа таван жилийн 247 сая долларын гэрээ үзэглэх боломж бий болж байна.

Эх сурвалж: The Guardian

П.Хатансайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.