Ерөнхий сайд Нарендра Модигийн нам үнэмлэхүй ялалт байгуулжээ

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сарын 11-нээс энэ сарын 19-ны хооронд болж өнгөрсөн Энэтхэгийн парламентын сонгуулиар Бхарати Жаната намын ахалсан эрх баригч Ардчилсан Үндэсний эвсэл үнэмлэхүй ялалт байгуулжээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн тэргүүлж буй Бхаратия Жаната нам парламентын 572 суудлаас 350 орчим суудлыг авсанаар Ерөнхий сайдыг томилж, засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болж байгаа аж.

Ингэснээр 68 настай Нарендра Моди дахин Ерөнхий сайдаар томилогдох нь тодорхой болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Эрх баригч Бхаратия Жаната намын гол өрсөлдөгч Энэтхэгийн Үндэсний Конгрессийн нам 50 суудал авчээ.

Related image

Сонгуулийн урьдчилсан дүн гарсаны дараа Ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэн, энэхүү ялалт нь бүх ард түмний ялалт байсан болохыг онцолжээ. Түүнчлэн тэрээр Энэтхэг улсыг "хүчирхэг, бүгдэд хүртээмжтэй" болгоно гэдгээ амласан байна.

Image result for India elections 2019: All the latest updates

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпин, Америкийн Ерөнхийлөгч Доналд Трамп зэрэг дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Ерөнхий сайд Нарендра Моди болон түүний Бхаратия Жаната намд парламентын сонгуульд ялалт байгуулсан явдалд баяр хүргэсэн мэндчилгээ илгээжээ.

Related image

Эх сурвалж: https://www.google.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.