Х.Нямбаатар аа, наад асуудал чинь аминд чинь хүрч мэднэ шүү...

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Уучлаарай. Энэ ширүүн үгийг энүүхнийг тэрлэгч сэтгүүлч би биш Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Ц.Нямдорж сайд УИХ-ын хуралдааны танхимд ширүүн гэгч нь хэлчихсэн билээ. Тэр талаар тодруулвал долоо хоногийн хоёрхон өдөр буюу пүрэв, баасан гарагуудад болдог Монголын хууль тогтоогч эрхмүүдийн хоёр дахь өдрийн чуулган дөнгөж саяхан эхлээд явж байгаа.

Өнөөдөр буюу баасан гарагийн чуулганаар эрхэм хууль тогтоогчид маань ямартай ч Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэх, Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх зэргийг УИХ-ын хуралдааны танилцуулгад дурдсан байна лээ.  

Гэхдээ эрхэм гишүүд ажлаа аль хэр идэвхитэй хийснээс шалтгаалах буюу, хэдэн гишүүн олон удаа орж гарах, утсаараа хэр зэрэг оролдох, аль эсвэл хоорондоо аль хэр шивнээ яриа үүсгэн сууцгаахаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх, тэдгээрийн талаар санал дүгнэлтээ хөврүүлэх зэрэг нь тодорхой болох юм.

Харин өнөөдрийн хуралдаанаас илүүтэй өчигдрийн хуралдааны үеэр Монголын парламентад хамгийн олон буюу тав дахь удаагаа сонгогдож, мөн дөрөв таван ч  удаа Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Ц.Нямдорж болон УИХ-д анх удаагаа орж ирсэн ч ”Том үгтэй байцаан” алдрыг хүртээд байгаа Х.Нямбаатар хоёрын хэрүүл тэмцэл олны анхаарлыг хамгийн их татсан болохоор тэр талаар жаахан дэлгэрүүлэх ёстой болов уу.

Уг нь өчигдрийн үдээс өмнөх чуулганы үеэр УИХ-ын залуу гишүүдийн нэг Х.Нямбаатар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн санал санаачлагаар батлагдсан ч одоогоор ихээхэн хэрүүл маргаан дагуулсаар байгаа Эрүүгийн хуульд оруулсан албан тушаалтнуудын авлига хээл хахуулийн хэргийн Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан өөрчлөлтийн талаар асуулга тавьсан нь Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тун ч бухимдуулж багахан хэрүүл тэмцэл үүсгэсэн билээ.

Тэгээд ч одоогоор мөрдөгдөж байгаа УИХ-ын Дэгийн тухай хуульд “УИХ-ын гишүүн хуралдааны танхимд хэлсэн үгийнхээ талаар хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээхгүй” гэх заалтаар “Их үгтэй бацаан” Х.Нямбаатарын хэлсэн үгэнд эмзэглэж, уурласан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржын хэлсэн  “Их үгтэй Х.Нямбаатар бацаан минь чи аан гэж бай. Чи энэ чигээрээ Эрүүгийн хуульд оруулсан авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн Хөөн хэлэлцэх хугацааны араас нэхэл, дагал болоод байвал хэн нэг нь чиний аминд хүрч мэднэ шүү. Чиний энэ нэг тодрох гэсэн өвчин чинь чамайг яаж ч мадгадгүй шүү, одоо чи боль мэдэв үү” хэмээн омогдсон нь ямар ч гэм зэмгүй өнгөрөх нь тодорхой юм.  

Гэхдээ Ц.Нямдоржийн тэрхүү шазуур зуулт буюу Эрүүгийн хуульд саяхан өөрчлөлт оруулсан заалтын ард Монголын төрөөс хулгай дээрэм хийсэн хэд хэчнээн албан тушаалтан, “Цагаан захтан”-ууд Хууль зүй дотоод хэргийн сайд болон УИХ-ын Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэд нарын хамгаалалтад багтсан нь тодорхой бус юм. Ямартай ч Хууль зүйн Байнгын хороон дарга Ш.Раднаасэдийн “Цээжээрээ хамгаалсан” гэгддэг Эрүүгийн хуульд оруулсан Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан тэрхүү заалтын буянаар бараг л хоёр тэрбум төгрөгийн хээл хахууль авсан нь тогтоогдсон МХЕГ-ын хоёр Хэлтэсийн дарга болон тэдгээр дарга нарынхаа үгээр авлигын томоохон сүлжээнд холбогдсон 20 орчим нөхдүүд ямар ч ял зэмгүй, дээд тал нь 40 сая төгрөгийн торгууль гээчийг төлөөд л эрх чөлөөтэй болон тарвалзсан билээ.

Өчигдрийн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “Их үгтэй бацаан” Х.Нямбаатарт зориулан хэлсэн дээрх шазуур зуулт нь “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хууль шүүх, АТГ, цагдаагын үйл ажиллагаа тун ч хангалтгүй байгаагийн зэрэгцээ саяхан батлагдан мөрдөгдөж эхэлсэн албан тушаал, авлига хээл хахуулийн гэмт хэрэгтнүүдийн Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулсан заалт нь Монголын хууль шүүхийн энэ цагийн жинхэнэ ялзрал, хамгийн гутамшигтай доройтол мөн” гэсэн Монголын ард түмний тодорхойлолт, үнэлэлт дүгнэлттэй яв цав тохирох нь тодорхой болов уу. Учир нь эрх баригч МАН-ын  ахмад гишүүдийн нэг, УИХ-д таван удаа тухалж, Монголын хууль шүүх, цагдаа, АТГ зэргийг захирдаг Хууль зүй дотоод хэргийн сайдаар тав дахь удаагаа улиран ажиллаж байгаа Ц.Нямдорж болон УИХ-д анх удаа сонгогдон орж ирсэн ч ах нараасаа “Их үгтэй бацаан” хэмээх эрхэм алдрыг овог нэрийнхээ өмнө аль хэдийнэ зүүсэн Х.Нямбаатар нарын дээрх маргаан  нь тэр талын хамгийн бодитой шүүгч болж зурагтын дэлгэцээр цацагдсан.

Өнөөдөр ч Монгол Улсын хууль шүүх, АТГ, цагдаагийн толгойд суугаа Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хэн нэг нь бас дахин хилэгнүүлж, “За чи олон юм ярьж байж амь насаа баталгаагүй болгов оо” хэмээх айхтар чангахан зуултанд орохгүй л байгаасай. Уг нь бол УИХ-ын ямар ч гишүүн хуралдааны танхимд хэлсэн ширүүн үг, хараал зүхлээсээ болж Эрүүгийн хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй нь тодорхой ч өчигдөр Ц.Нямдорж сайдыг уурлуулсанаас болж “Их үгтэй” Х.Нямбаатарын хоёр чихээ дэлдийтэл нь сонссон тэрхүү шазуур зуулт нь Монголын хууль шүүх, цагдаа, АТГ-ы