Америкийн эрх баригчдын шийдвэр хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байна гэж үзжээ

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

"Wikileaks" - ийг үндэслэгч Жулиан Ассанжийг Америкийн Хууль зүйн яамнаас нэмж 17 зүйл заалтаар буруутгасан явдлыг АНУ-ын төдийгүй дэлхийн хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлсэн явдал байлаа хэмээн Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлөөс мэдэгджээ.

Нью-Йорк хотод байрладаг Сэтгүүлчдийг хамгаалах зөвлөлийн гүйцэтгэх захирал Жоэл Саймон, "Тагнуулын тухай хуулийг үндэслэн Жулиан Ассанжийг нууц мэдээлэл нийтэлсэн хэмээн буруутгах нь АНУ-ын үндсэн хуульд заагдсан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах тухай хуульд түүнчлэн эрх баригчдын нууцлахыг хүссэн мэдээллийг ил болгосон сэтгүүлчдэд заналхийлсэн явдал юм.

Related image

Америкийн эрх баригчдын энэхүү шийдвэр нь АНУ төдийгүй дэлхийн бусад улс орны иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд заналхийлж байна." хэмээн ярьжээ.

Image result for countries against Assange arrest

Америкийн Хууль зүйн яамнаас Жулиан Ассанжийг Тагнуулын тухай хуулийг зөрчиж, нууц эх сурвалжуудын нэрсийг ил болгон, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол үзүүлсэн гэдэг дээр үндэслэлээр буруутгаж буйгаа мэдэгдсэн юм.

Image result for free assange

Хэрэв Жулиан Ассанж дээрх бүх зүйл заалтаар буруутай нь тогтоогдвол түүнд 175 жилийн хорих ял ноогдуулах аж.

Эх сурвалж: https://tass.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.