Ардын уран зохиолч Т.Галсангийн номын өргөөг тохижуулж өгчээ

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 10:55 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Л.Алтансүх найзуудтайгаа хамтран Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан гуайн номын өргөөг тохижуулж, өчигдөр хүлээлгэн өглөө. Төлөөлөгч Л.Алтансүх "Бид ард түмний хайртай зохиолчийн номнууд, өрөөндөө багтахгүй шахам их байдаг гэж сонсоод, тэр сайхан эх бичвэрүүдийг нь архив үүсгэн хадгалахад нь туслах, энэ сайхан номын өргөөг тохижуулж өгөхийг хэсэг найзуудын хамт санаачлаад, хийж гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа маш их баяртай байна" гэдгийг онцлов.

Мөн энэ арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа оролцож, үг хэлэлв. Тэрбээр "Та бол Монголчуудын бахархал төдийгүй, дэлхийн утга зохиолын томоохон зүтгэлтний нэгд зүй ёсоор багтдаг хүний нэг. Энэ сайхан номын өргөөний нээлтэд уригдан, оролцож байгаадаа төдийгүй манай дүүрэгт ийм сайхан эглээс эгэл хүн хамт амьдарч байгаад бид их азтай хүмүүс юм. Олон найраглал, кино зохиолуудыг дахин бичиж үлдээхийг хичээнгүйлэн хүсч байна, та зуу насалж, зургаадай таяг тулаарай" хэмээн ерөөлөө.

Харин Т.Галсан зохиолч "Өнөөдөр миний хувьд сайхан өдрийн нэг тохиож байна. Учир юу гэвэл би азтай хүн юм. Эргэн тойронд минь дандаа сайхан сэтгэлтэй хүмүүс оршдог нь. Номын цагаан буян үргэлж ивээж яваарай, номын ачыг номоор төлдөг заншилтай" хэмээгээд ирсэн зочдод "Ахин дахин шатаагдсан" Арвайхээр найраглал номоор бэлэг барив.


Г.Ганаа
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.