ОХУ-ын төрийн Дум цэргийн цэргийн зарланг цахимаар илгээх тухай өөрчлөлтийг оруулжээ

Twitter Print
2023 оны 04-р сар 12-нд 13:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын төрийн Дум цэргийн зарланг цаасан хэлбэрээс гадна цахим хэлбэрээр илгээх тухай хуулийн төслийг баталжээ.

Түүнчлэн цэргийн зарлан илгээсэн тухай бүртгэл тухайн иргэний хувийн мэдээлэлд нэмэгдсэн даруйд тухайн иргэнийг цэргийн зарланг хүлээн авснаар шууд тооцох ба энэ хуулийн төсөл нь цэргийн бүх үүрэгтнүүлэд хамаарах аж.

Түргэвчилсэн байдлаар баталсан уг хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Влалимир Путин гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, албан ёсоор хэрэгжиж эхлэх аж. Одоо хэрэгжиж буй "Цэргийн үүрэг болон цэргийн алба"-ны тухай хуульд цэргийн зарланг цэргийн үүрэгтэнд заавал гардуулж өгөх ёстой бол шинэ хуулийн төслийн дагуу цаасан хэлбэрээс гадна цахим зарлан Оросын төрийн үйлчилгээний "госуслуги" порталаар давхар илгээгдэх ба уг зарлан дээрх сайтан дээрх иргэний хувийн бүртгэлд нэмэгдсэн даруйд зарланг хүлээн авсанд тооцох аж.

Цаасан болон цахим цэргийн зарлан аль аль нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөрт тооцогдох ба цэргийн зарланг хүлээн авсан гэж тооцсон өдрөөс эхлэн тухайн иргэний хилээр гарах эрхийг хязгаарлах аж.

Цэргийн зарлан ирснээс хойш цэрэг бүртгэл дээр очоогүй иргэнд санамж илгээгдэх ба уг санамжинд цэргиын зарлан дээр заасан цэргийн анги дээр 20 хоногийн дотор ирэхгүй бол дараах арга хэмжээнүүдийг авна гэдгийг анхааруулсан байх аж. Үүнд тухайн иргэн өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө худалдан авах ба борлуулах, тээврийн хэрэгсэл бүртгүүлэх, зээл авах зэрэг үйлчилгээ авах боломжгүй болох зэрэг багтжээ.

Украинд болж буй дайнаас зугтан ОХУ-ын олон мянган иргэд эх орноосоо дүрвэсэн ба иргэд гэрээсээ зугтаж эсвэл хаалгаа онгойлгож өгөхөөс татгалзах зэргээр цэргийн зарлан хүлээн авахаас зайлсхийж байсан юм. Тэгвэл шинэ хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр иргэд цэргийн зарлангаас зугтах боломжгүй болж байгаа аж.

Эх сурвалж: https://www.bbc.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дорж

      (202.21.108.47) 2023-04-12 19:53
      • 0
      • 0

      Орос мөхөж сөнөж байж л хүн ард нь амар жимэр амьдарна даа. Өмхий фашист Путлер нь хурдан үхээд өгөөснй.

      Хариулах