Хүүхдийн айдас

Twitter Print
2019 оны 05-р сар 23-нд 12:42 цагт
Мэдээний зураг,

Айдас ихтэй өссөн хүүхэд дийлэнхдээ өөртөө итгэлгүй, идэвхгүй хүн болдог.

Хүн ер нь тодорхойгүй зүйлээс айдаг. Жишээ нь, бид: харанхуйгаас, өндрөөс, шалгалтаас, үхлээс айдаг бол хүүхдүүд ганцаардал, мангас, хий үзэгдлээс, цэцэрлэг сургуульд элсэн орохдоо айдаг. Харанхуйн цаана, хязгааргүй өндрийн доор, шалгалтад ирэх сэдэв, мангасыг бодитоор харах, шинэ цэцэрлэг ямар байх нь бүгд тодорхой биш учир айдас бий болдог.

Тиймээс хүүхдийн зүрхэнд айдас хургуулахгүйн тулд бүх зүйл тодорхой байх хэрэгтэй.

Биднийг бага байхад НҮГЭЛ гэдэг том айдас байж билээ.

4~6 насны хүүхдүүд ихэвчлэн шөнийн цагт өөрсдийн айдсаас үүдэлтэй хий зүйлсийг бодит байдлаас салгаж чаддаггүй нь тогтоогджээ. Тиймээс, унтахын өмнө нь уншиж өгөх үлгэрээ сонгохдоо аль болох аз жаргалтай төгссөн, мангас шулам ороогүй, дайн дажингүйг сонгоорой.

Related image

Хүүхэдтэйгээ хамт байх цаг багатай, харилцан ярилцдаггүй, зурагт, утсандаа найдаж үлдээсээр байгаа л бол хүүхдэд ганцаардлын айдас бий болдог. Энэ бол маш олон сөрөг талтай.

Мөн хүүхэд, танил биш хэн нэгтэй үлдэхийгээ ганцаараа үлдэж байгаа мэтээр хүлээж авдаг. Хүүхдээ түр хэн нэгтэй үлдээх үедээ хаашаа, ямар хугацаанд явах, хэзээ ирэхээ тодорхой хэлээд, хэлсэндээ хүрч товлосон цагтаа ирж (Удахгүй гэж хэлсэн л бол удах хэрэггүй ). Тэгвэл хүүхдэд "ганцаар үлдэх" айдас бий болдоггүй.

Related image

Дийлэнх хүүхдүүд цэцэрлэг, сургуульд элсэн орохдоо уйлдаг. Уйлж байна гэдэг айдсаа илэрхийлж буй хэлбэр. Энэ айдсаас сэргийлэхийн тулд: Цэцэрлэг, сургуульд элсэн орохоос нь өмнө багш, цэцэрлэг сургуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах, хичээл эхлэхээс өмнө урьдчилж очиж танилцах, болж өгвөл хүүхдийнхээ дэргэд "-Яана аа, ямар багш таарах бол, -Манай энэ яах бол" гэх мэт сөрөг зүйлсийг ярихгүй байх хэрэгтэй.

Related image

Харанхуйн айдастай хүүхдэд өдөр шөнө хэрхэн ээлжилдэг болох, шөнө яагаад болдог, гэрэл, нар, сарны тухай зурагт номоор дамжуулан ярилцаад үзээрэй.

Хүүхдээ буруу зүйл хийх үед гар хүрээд хэвшсэн бол: худлаа хэлдэг, шинэ зүйлийг сэдэх чадваргүй, хулчгар аймхай хүнийг бэлдэж байна гэсэн үг. Хүүхэд санаатайгаар алдаа гаргадаггүй тул хийсэн буруу зүйлийг нь яагаад буруу байсанг тайлбарлаад, гар хүрэхгүйгээр "арга хэмжээ" аваарай.

Хүүхэд тань зураг зурахдаа дандаа БОР, ХАР өнгүүдийг сонгоод байвал V. Amen, M. Dorca, R. Temml нарын айдсын түвшинг тодорхойлох тестийг хийлгээд ажиглаарай.

Айдсыг давах агуу хүч бол аав ээж таны хүүхэдтэйгээ хамт байх цаг, харилцан ярилцах мөчүүд. Айдсыг дарах хүчтэй эм бол таны халуун тэврэлт юм шүү.

Бүх зүйл энгийн~ ХАЙРТАЙ ХҮМҮҮСТЭЭ Л ХАМГИЙН ИХ ЦАГАА ЗАРЦУУЛААРАЙ!

Г. Төмөрзаяа

Хөөрхөн ша шувуу Сургалт Судалгааны төвийн захирал

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.