Очир нь аргыг бэлгэддэг

Twitter Print
2019 оны 05-р сар 24-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Очир нь аргыг бэлгэддэг. Мөн их амгалангийн билгүүний бэлэгдэл мөн.

1. Очирын таван үзүүр нь язгуурын таван бурхны бэлэгдэл болой.

Очирын гол үзүүр нь "Мижодва" бурхан.

Зүүн талд нь "Намарнанзад" бурхан.

Урд талд нь "Ринчин жүндан" бурхан.

Баруун талд нь "Одбагмэд" бурхан.

Хойт зүгт нь "Доёддүв" бурхан.

Эдгээр язгуурын таван бурхадын бэлэгдэл болой.

2. Таван үзүүрийн дундах гол үзүүрийнх нь дунд хэсэгт гурван зураас бүхий бүслүүр буй... Энэ нь лагшин, зарилаг тааллын бэлэгдэл болой.

3. Матрын толгой нь бурхан бодьсава нар их нигүүлсэнгүй сэтгэлээр хамаг амьтныг хоцроолгүй "асран нигүүлсэж" өөд татахын бэлэгдэл болой.

4. Үүнийг "саран хот" мандал гэнэ. Төгс гэгээрэн, бурхны хутгийг олж номын хүрд эргүүлэх "бурхадын суудал" хэмээхийн бэлэгдэл болой.

5. Очирт суудлын найман дэлбээ нь "Нээвийн сарай жад" буюу бурхны ойр шадар найман бодьсава Манзушри, Жанрайсиг, Очирваань, Саейнинбо, Дэванамсэл, Намхайнинбо, Майдар, Гүндүүсамбуу нар болой.

6. Очирын хоёр захын хоёр хоёр, дөрвөн цагираг бүс нь шавь нарын эгээрлийг хангах "бурхны  үйлс" машид дэлгэрэхийн бэлэгдэл болой.

7. Очирын гол бөөрөнхий нь Очирдар бурхны бэлэгдэл мөн. Хонхон дээрх нигуур нь Очирдар бурхны эхийг төлөөлөх бөгөөд Очирдар бурхан өөрөө эцгийг төлөөлөх "арга билиг" мөн.

8. Нөгөө талын найман дэлбээ нь "Лхамо жад" буюу Охин тэнгэр найм болой. Эдгээр нь Доржи жагжүма, Доржи шагвама, Доржи жагдогма, Доржи дэлвүма, Зүнда, Ринчиндолма, Доржи лүгү жүдшинма, Шанжи митүвма нар болой.

9. Доод талын очирын таван үзүүр нь таван дагинс болой. Голынх нь Иш хандо, зүүн нь Дорж хандо, урд талынх нь Дүмо, баруун нь Ролонма, хойд талынх нь Дагмо эдгээр тав болой.

No photo description available.

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.