Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайгийн хүргэнийг цагдан хорьжээ

Twitter Print
2019 оны 09-р сар 29-нд 12:59 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд, Хотын Ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж явсан Т.Бадамжунайгийн хүргэн Э.Жаргалсайханыг таван сая ам.долларын хэргээр энэ сарын 24-26-ны хооронд хорих 461 дүгээр ангид 48 цаг цагдан хориод сулласан байна. 

Э.Жаргалсайхан нь 2015-2017 онд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх, 2017 оноос Б.Батзоригийг сайд байхад ХХАХҮЯ-ны ТЗУГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргын үүрэгт ажлыг хашиж байв. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулан шалгаж байгаа ажээ.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.