Хүннү Эйр компани Embraer-190 агаарын хөлгөө угтаж авна

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

2019 оны 5 сарын 24-ний өдөр Хүннү Эйр компани нэгэн зэрэг хоёр баярт үйл явдал тэмдэглэхээр бэлдэж байна. Энэ өдөр Монгол улсад Иргэний нисэхийн салбар үүсгэн байгуулагдсаны 94 жилийн ойн баярын өдөр тохиох бөгөөд энэ өдөр Хүннү Эйр компани Embraer-190 агаарын хөлгөө угтаж авна. 

Тус компани 2016 оноос агаарын хөлгийн парк шинэчлэлээ эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд Embraer-190 тийрэлтэт хөдөлгүүртэй дөрвөн агаарын хөлөг авахаар төлөвлөсөн бөгөөд эхний агаарын хөлөг энэ Баасан гарагт Монгол улсад ирэхээр болжээ. 

Тус компани одоогийн байдлаар 68-72 хүний суудалтай ATR-72 маягийн хоёр агаарын хөлөгтэй бөгөөд одоо ирэх Embraer-190 онгоц нислэгийн чиглэлүүд, нэг өдөрт үйлдэх нислэгийн тоо болон тээвэрлэх зорчигчдын тоог нэмэгдүүлэх боломжийг олгох юм.

Одоогийн байдлаар Хүннү Эйр компани олон улсын чиглэлд Эрээн, Манжуур, Улаан-Үд, Хайлаар чиглэлд, орон нутгийн чиглэлд Дорнод, Ховд, Увс, Баян Өлгий, Мөрөн, Даланзадгад чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Embraer-190 дуу чимээ багатай, цэвэр тохилог, мөн шинэ үеийн агаарын хөлөг бөгөөд одоогийн эрэлт ихтэй зах зээлийн үед агаарын тээвэрт хамгийн их тоогоор хэрэглэгдэж байгаа агаарын хөлгийн нэг юм.

Embraer-190 агаарын хөлгийн зарим үзүүлэлтээс дурдахад
Нислэгийн хурд – 870 км/ц
Зорчигчийн тоо – 98 суудал
Нислэгийн зай – 4,537 км

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.