Хүүхдийнхээ мэргэжил сонголтонд нь туслах 5 хүчин зүйл

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

Хэрэв таны хүүхэд сургуулиа төгсөх гэж байгаа бол өөрт нь таарах ажил, мэргэжлээ зөв сонгоход нь хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Хэдийгээр мэргэжил сонголт амаргүй шийдвэр боловч сонголтонд нөлөөлөх хүчин зүйлсээ зөв тооцож чадвал тийм ч хэцүү биш юм.

Хүүхдийн тань сонирхол, хандлага, ур чадвар, хамрагдсан сургалт, бэлэн байгаа ажлын байрны тоо зэрэг нь мэргэжил сонголтын шийдвэрт туслах гол хүчин зүйлүүд юм. 

1. Юу сонирхдог вэ?

Цаашдаа хийх ажлаа зөв сонгохын тулд юун түрүүнд хүүхэд тань юунд дуртай болохыг буюу сонирхлыг нь сайтар бодолцох хэрэгтэй. Юунд илүү дуртай болохыг нь мэдэхийн тулд сайн хийж чаддаг зүйл нь юу болохыг бодох хэрэгтэй. Хэрэв юунд дуртайгаа мэдэж чадахгүй бол сонирхдог зүйлсээ үнэлж үзэх. Магадгүй өдөр тутам хийдэг зүйл нь ирээдүйн ажлынх нь нэг хэсэг ч байх юм билүү. 

2. Ур чадварыг нь нягталж үзэх

Хүн бүрт ямар нэг онцгой авьяас байдаг бөгөөд түүнийгээ хэрэв ажлаа болгож чадвал амжилт гаргах нь гарцаагүй юм. Зарим нь хүүхэд байхдаа авьяасаа олж илрүүлсэн байдаг бол зарим нь одоо ч хайсаар байгаа. Хувь хүний ур чадварууд нь өөр өөр байх ба зарим нэг ажлуудтай авьяас, чадвар нь яг таарах нь ч бий. Хүүхэд тань мэргэжлээ сонгохдоо тухайн хийх ажилд шаардагдах ур чадвар нь түүнд байна уу, эсвэл сонгох мэргэжил нь хүүхдийн тань авьяас чадвартай нийцэхээр байна уу гэдгийг сайн бодолцох хэрэгтэй. 

3. Ажлыг юу гэж үзэх хандлага

Тухайн хүн ажлын талаар юу гэж үздэг болох хандлага нь тэд ямар төрлийн ажил сонгоход нь нөлөөлдөг. Жишээ нь ажлын талаар эерэг хандлагатай хүн өндөр стресс болон хариуцлагыг даван туулах чадвар өндөртэй байдаг бөгөөд мөн өөрийгөө зоригжуулах чадвар нь ч өндөр байдаг. Түүнчлэн тухайн хүний ажлыг юу гэж үзэх хандлагаас шалтгаалаад өндөр цалинд нь болж сонголт хийх, зарим нэг төрлийн хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсэх, эсвэл эрх чөлөөтэй байдлаар ажлаа хийх гэх зэрэг сонголтонд нөлөөлж байдаг.   

4. Сургалт болон мэдлэг боловсрол

Ямар нэг ажлын байрыг горилогчдын хувьд тухайн чиглэлийн сургалтаар авах мэдлэг боловсрол нь ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага юм. Өөрөөр хэлбэл тухайн салбарын ажилд орохын тулд өмнө нь зохих сургалтанд хамрагдсан байх ёстой гэсэн үг. Амжилттай суралцахын тулд мэдээж өөрийнх нь сонирхлын дагуу сургалтанд хамрагдвал илүү үр дүнтэй байна.

5. Ажлын байрны тоо

Ирээдүйн ажлаа сонгоход тухайн төрлийн ажлын байр хэр их байгаа нь сонголтонд нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Шинэхэн төгсөгч эсвэл одооны ажлын байраа солих гэж байгаа хоёрын алинаас нь шалтгаалж энэ тоо өөр байхаас гадна, мөн гадны хөрөнгө оруулалттай байгууллага дахь ажлын байр нь дотоодын байгууллагуудтай харьцуулахад арай цөөн байх тул үүнийг бас харгалзан үзэх хэрэгтэй болно.

Эх сурвалж: http://genetictest.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.