МУГТ Э.Содномпилжээ дэлхийн аваргаас гурав дахь медалиа хүртлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Токио хотод пауэрлифтингийн ДАШТ үргэлжилж байна. Энэ сарын 18-26-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод Классик пауэрлифтингийн Хэвтээ шахалтын ДАШТ болж байна. 

Монголын гурван тамирчин медалийн тавцанд гарсан юм. Эрэгтэйчүүдийн ахмадын ангилалын 105 кг-ын жинд Ц.Мөнхбаатар мөнгө, залуучуудын 74 кг-д Э.Галбаяр хүрэл медаль хүртлээ.

Тэгвэл энэ сарын 21-ний өдөр тэмцээний хэвтээ шахалтын насанд хүрэгчдийн 105 кг-д "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн наадмын алтан медальт, дэлхийн дээд амжилт эзэмшигч, гавьяат тамирчин Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.

Энэ амжилт түүний ДАШТ-ээс хүртсэн гурав дахь медаль бөгөөд өмнө нь алт, мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэрбээр цээжнээс 247 кг-ыг шахсан бөгөөд саяхан Улаанбаатарт болсон УАШТ-ий үеэр 252 кг-ыг шахаж дэлхийн дээд амжилтыг шинэчилж байлаа.

Пауэрлифтингийн Хэвтээ шахалтын ДАШТ Мастер 1 ангилал -66кг д Спортын Мастер Мандахын Гансүх 155кг шахаж мөнгөн медалийн эзэн боллоо.

Пауэрлифтингийн ДАШТ-д манай улсаас 30 тамирчин оролцож байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.187.86) 2019-05-22 17:57
      • 0
      • 0

      ОЛОН ЖИЛИЙН НӨР ИХ ХӨДӨЛМӨР АМЖИЛТ ТОГТМОЛ ГАРГАЖ БГАА СОДНОМПИЛЖЭЭД ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ НЬ ОЛГОЁ

      Хариулах