Зочлох үйлчилгээний салбарт есөн мэргэжлээр 15 мянган иргэнийг үнэ төлбөргүй сургалтад хамруулна

Twitter Print
2019 оны 05-р сар 22-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Аялал жуулчлал нь өсөлтийн хурдаараа дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэг бөгөөд улс орны эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, экспорт, хөрөнгө оруулалт, гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн, ажлын байрыг олноор бий болгон дотоодын үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөдөг.

Иймд Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулан зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зочлох үйлчилгээний төрөлжсөн 12 сургалтыг энэ сарын 20-ноос зургадугаар сарын 20-ны хооронд нийслэл Улаанбаатар хот, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулна.   

Тус сургалтад 13-15 мянган иргэд хамрагдах бөгөөд үр дүнд нь зочлох үйлчилгээний салбар хөгжин жуулчдад үзүүлэх үйлчилгээ, стандарт сайжирч жуулчид сэтгэл ханамжтай буцах нөхцөл бүрдэхээс гадна нийслэлийн болон орон нутгийн иргэд ажлын байртай болж орлогоо нэмэгдүүлэх ач холбогдолтой.  

Сургалтад хамрагдах мэргэжил:

өрөөний үйлчлэгч

гэрийн үйлчлэгч

бариста

зөөгч

бартендер

тогооч

зочин угтагч

ачаа зөөгч

хаалгач

Тус сургалт Улаанбаатар хотод тавдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийн хооронд “Holiday Inn”, “White house”, “Ramada”, “Blue sky”, “Novotel”, “Туушин”, “Grand Hill”, “Баянгол”, “Зүчи”, “Наранбулаг”, “Royal mountain”, “Corporate convention centre”, “Royal house”, “Улаанбаатар” зэрэг томоохон зочид буудлуудад зохион байгуулагдах бол Тэрэлжийн бүсэд зургадугаар сарын 10-20-ны өдрүүдэд “Red rock”, “Terelj star”, ”Terelj world resort” амралтын газарт зохион байгуулагдана.     

Улаанбаатар хотод зохион байгуулагдах сургалтын талаар: 95270351, 99838674, 70128687, 70148687 дугаараар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд зохион байгуулагдах сургалтын талаар БОАЖЯ-ны 51267010 дугаараас лавлана уу.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.