Таван богд группийн 8 компани Монгол улсын топ компаниар шалгарлаа

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 12:03 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан 2018 оны “ТОП-100’’ аж ахуйн нэгжийн шалгаруулалтад Таван Богд Группийн 8 компани тодорлоо.

ҮҮНД:

  • Банкны салбартаа тэргүүлэгч "ХААН БАНК" 4-т

  • Дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэг "ГОВЬ ХК" 18 -д

  • Дэлхийд тэргүүлэгч Тоёота брэндийн албан ёсны борлуулагч "Таван Богд" ХХК 35-д

  • Катеринг, ложистикийн цогц үйлчилгээ үзүүлдэг "Саппорт Сервис Монголиа” ХХК 48-д

  • Олон улсын сүлжээ рестораны соёлыг түгээгч "Таван Богд Фүүдс” ХХК буюу KFC брэндийн хамт олон 91-т

  • 2018 онд 500 гаруй шинэ ажлын байр бий болгосон “ГОЁО” ХХК 92-т тус тус эрэмбэлэгдлээ. 

Мөн Дэлхийд алдартай өргөн хэрэглээний брэндүүдийн албан ёсны дистрибьютор "Таван Богд Интернэйшнл" ХХК болон Монголын зах зээлийн 36 хувийг дангаар хангадаг “Улаанбаатар Гурил” ХХК шилдэг 150 компанийн жагсаалтад багтлаа.

Image may contain: 8 people, people smiling, people standing, shoes and outdoor

"Таван Богд Групп" нь нийгмийн хариуцлагатай компанийн хувьд монгол хүн бүр ажилтай, орлоготой байх ёстой гэсэн үзэл, хандлагынхаа дагуу шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хадгалах бодлогыг баримтлан ажилладаг. Бид 2018 онд 2,100 ажлын байрыг шинээр бий болгосон бол 2019 онд 1,000 гаруй шинэ ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна.

“ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын Ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, зөвхөн татвар төлөлтийг бус нийгмийн даатгал, ажил олголт, хөрөнгө оруулалт, борлуулалтын орлогыг шалгуур болгодог.

Хамтын хөдөлмөрөөр ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлж салбар бүртээ манлайлан ажиллах эрхэм зорилгынхоо төлөө 12,000 гаруй бүтээлч Таван Богдчууд бид өдөр бүр хичээн ажиллаж байна.

Image may contain: 17 people, people smiling, crowd

"ХАМТЫН ХҮЧ - АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР"

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.