Шатрын УАШТ-ий хагас шигшээ эхэллээ

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Эрэгтэйчүүдийн 59 дэх удаагийн, эмэгтэйчүүдийн 51 дэх удаагийн шатрын хагас шигшээ тэмцээн эхэллээ. Энэ тэмцээнээс шалгарсан 22 шатарчин ирэх 9-р сард Хөвсгөл аймагт болох шигшээ өрсөлдөөнд оюун ухаанаа сорих юм.

Хагас шигшээ тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, УАШТ-ий анхан шатны өрсөлдөөн болон болзол хангасан шатарчид оролцдог томоохон тэмцээн юм. Анхан шатны өрсөлдөөнд 4000 орчим шатарчин оюун ухаанаа сорьсон юм. Шатрын хагас шигшээ тэмцээнээс шалгарсан 22 тамирчин ирэх 9-р сард Хөвсгөл аймагт зохион байгуулах шигшээ тэмцээнд өрсөлдөх эрхээ авах учиртай.

УИХ-ын гишүүн, УИХ дахь шатрын спортыг дэмжих “Лобби” бүлгийн ахлагч Б.Саранчимэгийн нэрэмжит УАШ хагас шигшээ тэмцээнд оролцож байгаа шатарчид нийт 11 өрөг тоглох юм. Хагас шигшээ тэмцээн энэ сарын 25-ны өдрийг хүртэл МҮЭСТО-д явагдана. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй их мастер-4, Олон улсын мастер 8, Дэлхийн шатрын холбооны мастер 14, дэлхийн шатрын холбооны дэд мастер 17, спортын мастер 11, дэд мастер 15 шатарчин оюун ухаанаа сорьж байна.

МШХ-ноос оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, шатарчдын ур чадварыг сайжруулах, 2019 оны 9-р сард Хөвсгөл аймгийн Мөрөн хотод УАШТ-ий шигшээг зохион байгуулна. МШХ-ноос жил бүр насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ өрсөлдөөнийг орон нутагт зохион байгуулж байгаа юм.

Энэ он гарсаар манай улсын шатарчдаас ДШХ-ны дасгалжуулагч Ч.Баттүвшин ахлагчтай баг оролцож Цэцэн нүүдэл клубын шатарчин Ц.Анударь өсвөрийн Азийн аварга, Ази тивийн 3.3 бүсийн тэмцээнээс өсвөрийн шатарчин С.Ган-Эрдэнэ амжилттай оролцон дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авсан.

Мөн Туркт болсон сурагчдын ДАШТ-ээс ДШХ-ны дасгалжуулагч С.Ган-Од ахлагчтай баг оролцон 3 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн багаараа хошой аварга, Грект болсон ахмадын ДАШТ-ээс ОУМ н.Хандсүрэн ахлагчтай баг 65-аас дээш насны ангилалд түрүүлж хошой аварга болсон амжилтуудыг тус тус үзүүлээд байна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.