Украины Ерөнхийлөгч АНУ-аас ОХУ-ын эсрэг хоригоо чангатгахыг хүслээ

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 11:30 цагт
Мэдээний зураг,

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын эрх баригчдаас ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгахыг хүссэн талаар Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараа Владимир Зеленский түүний тангараг өргөх ёслолд оролцохоор Киевт хүрэлцэн ирсэн Цагаан ордны зочид төлөөлөгчидтэй уулзсан байна. Тэрбээр, “Бид дангаараа Донбасс болон Крым дэх Оросын түрэмгийллийг даван туулж чадахгүй. Тийм учраас бидэнд та бүхний тусламж хэрэгтэй байна. Та бүхнээс ОХУ-ын эсрэг хоригоо үргэлжлүүлэн чангатгахыг хүсч байна.” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн ОХУ-ын түрэмгийллийг зогсоох үйлд АНУ Киевийн гол хамтрагч хэвээр болохыг Украины төрийн тэргүүн онцолсон байна. Владимир Зеленский Украины батлан хамгаалах салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх ажилд хувь нэмрээ оруулсан явдалд АНУ-д талархаж явдгаа илэрхийлэн, АНУ-ыг “ардчиллын сайн үлгэр жишээ” хэмээн тодорхойлжээ.

Image result for зеленски против россий

Донбасс дахь нөхцөл байдлын улмаас ОХУ, Украины харилцаа муудсан ба Украины эрх баригчид ОХУ-ыг Украины дотоод асуудалд оролцож байна хэмээн удаа дараа буруутгасан билээ.

2015 оны 1-р сард Украины Дээд Рада ОХУ-ыг “түрэмгийлэгч улс” хэмээн тодорхойлсон мэдэгдэл гаргасан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Владимир Зеленскийд Украины шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээгүй ба тэрээр Донбасс дахь нөхцөл байдлыг тогтворжуулж, хоёр улсын харилцааг хэвийн болгох үйл явцад амжилт гаргасан тохиолдолд л Владимир Зеленскийд баяр хүргэнэ хэмээн Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлсэн байна.

Эх сурвалж: https://ria.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.