Хэл оношлогоо

Twitter Print
2021 оны 11-р сар 21-нд 10:18 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийг ямар нэгэн байдлаар хатгаж өвтгөхгүйгээр хэлийг хараад л өвчнийг оношилж болдог оношлогооны нэг хэлбэр бол хэл оношлогоо юм.Хэлний хэлбэр, өнгө, толбо, өнгөрийн өнгө, хэмжээ, тархалт, хэлний хагарал, ан цав, хэлэн дээр гарсан шүдний ором, чийглэгийн хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг хэмждэг.

Энэхүү аргыг эмчилгээний өмнө болон дараа ашиглаад үр дүнгээ хянаад явах боломжтой. Оношлогоо хийх хамгийн сайн цаг нь өглөө өлөн элгэн дээрээ хэлээ харах юм. Хэл харах үед аль болох амаа том ангайлгаад хэлээ урагш гаргаад бага зэрэг өргөх бөгөөд аль болох хүчлэхгүй байх хэрэгтэй. Хэт их хүч гаргавал хэлний өнгө байдал өөрөөр харгадах болно.

Эртний хятадын анагаах ухаанаар эрхтний байдал нь хэлний гадаргуу дэээр тодорхой байр эзлэн харагддаг. Хэлний үзүүр –биеийн дээд хэсэг, эрхтэнд хамааралтай, хажуугийн хэсэгт биеийн дунд хэсэг, хэлний угт биеийн доод хэсгийг харуулдаг гэж бичсэн байна.

Хятад, Төвдийн ардын эмч нар хүний хэлийг уншдаг байсан бөгөөд түүгээрээ дамжуулан хүний дотоод эрхтний байдлыг одоогийн ямар ч төгс төгөлдөр техник, шинжилгээ, эмч нараас дутахгүйгээр оношлодог байжээ.

Хэл бол дотоод эрхтний газрын зураг бөгөөд хэсэг бүр нь тодорхой дотоод эрхтнийг хариуцдаг байна.

1. Хэлний үзүүрээс 3 см орчимд зүрхийг илэрхийлдэг.

2. Хэлний үзүүрийн дээр 2 талд уушиг байрлана.

3. Хэлний төв хэсэгт ходоод,нойр булчирхайг заана.

4. Хэлний төв хэсгийн ирмэгээр элэг, дэлүү байна.

5. Хэлний угт гэдэс байна.

6. Хэлний угийн хажуугаар бөөр байрлана.

Үзлэг хийхдээ:

1. Хэлний өнгө

2. Өнгөрийн өнгө

3. Хэлний зураасны байдал

4. Хэлбэр зэргийг ажиглах шаардлагатай.

1.Хэлний өнгө:

• Хэл тод улаан өнгөтэй байх нь хордлого,өндөр хэмтэй халуурах,хүнд халдварт өвчин,уушигны цочмог үрэвсэл зэргийн үед илэрнэ.

• Хөх туяа – хэлний дээд болон доод хэсэг хөх туяатай байвал зүрх судасны дутагдал,цусны эргэлт хэвийн бус, зүрх уушигны үйл ажиллагаа доголдож байгаагийн илрэл болно.

• Нил ягаан өнгө – мөн зүрх ууушиганд ямар нэг өөрчлөлт өөрчлөлт байгааг илэрхийлнэ.

• Хар өнгөтэй байвал холер ба урвах тахалаар халдварлагдсан байж магадгүй.

• Зэвхий саарал өнгөтэй байвал цөс болон элэгэнд өөрчлөлт байгааг илэрхийлнэ.

• Гялгар,хурц улаан хэл нь бүдүүн гэдэсний үрэвсэл, ходоодны хавдар байх магадлалтай.

• Шатрын хөлөг шиш цоохор хэл нь никотины хүчил дутагдалын үед илэрнэ.

• Хүрэн, хар хүрэн өнгөтэй байвал амьсгалын тогтолцооны төлөв хүндэрсэн байж болно.

• Архаг стресс, айдас түгшүүрийн үед хэлний үзүүрт улаан цэгүүд тодорхойлогддог.

• Хэл хөөх, улайх: Хэлний баруун хэсгээр улайх нь бөөрөнд өөрчлөлт орсон,зүүн хэсгээр улайх нь дэлүүтэй холбоотой бол, хэл хөөх нь бүсэлхий тааз орчимд өөрчлөөлттэй, хэлний жижиг мэдрэгчүүд хөөж, хэлний дунд болон хажуу хэсгээр улайх нь уушиганд ямар нэг өвчин байгааг харуулна.

• Хэлний урд болон хажуу хэсэгт шүдний ором гарах нь стресс,мэдрэлийн ядаргаа их байгааг харуулдаг. Мөн шүдний ором нь бактерийн тэнцэл алдагдсан, ходоод гэдэс, хоол тэжээлийг бүрэн шингээж чадахгүй байгааг илэрхийлдэг.

• Газарзүйн хэл- энэ нь папилиян өнгө өөрчлөгдөх үед гарах хэлний үрэвсэлт өвчин юм. Энэ нь дааврын өөрчлөлт, витамин В12 дутагдалыг илтгэнэ.

• Хэл яриа ээдрэх:Сэтгэлийн түгшүүр,далд айдас,мэдрэлийн эмгээгийн үед тохиолдоно. Мөн Паркинсоны өвчний нэг шинж юм.

• Хэл хагарах: Энэ нь ихэвчлэн удамшлын шинж чанартай.Мелкерсон-Розенталь хамшинж /Мэдрэлийн ховор эмгэг/

• Хэлний үзүүр улайх: Зүрхний үйл ажиллагаа сул байгаа,судас нарийсах өвчний эхний шинж бий болсныг харуулна. Уушигтай холбоотой өвчин нь шүдний захаар,үзүүр хавийн өөрчлөлтөөр мэдэгдэж болно.

• Хэл тагнай шарлах нь элэг өвдөж,архаг холециститтэй болж харуулна.

2.Хэлний өнгөр:

Зузаан, цагаан өнгөр: нь хордлого, халдварт өвчин туссан байж болохыг илтгэж байж болно.

Боровтор, хүрэн өнгөр: уушгины өвчин туссан байж болохыг илтгэнэ.

Шар өнгөр: хоол боловсруулах эрхтнүүдийг үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж байж болно.

Саарал өнгөр: ходоодны үрэвсэл, ходоодны шархны шинж тэмдэг байж болно.

3.Хэлний зураас:

Гол төлөв хэлний төв хэсгээс үзүүр рүү чигэлсэн гүн судал, зураас гарах нь зүрхний үйл ажиллагаа алдагдсаныг илтгэж болно. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.

Хэлний энд тэнд олон тооны зураас гарах нь ходоод, хоол боловсруулах системд асуудалтай болоод байгааг илтгэнэ.

Хэт гүн судал, зураас нь бөөр тийм ч эрүүл биш байгааг илтгэнэ.

Хэлний захаар босоо зураас гарвал хоол боловсруулах замын эмгэг байж болзошгүйг харуулна. Яг аль нь вэ гэдгийг бусад шинжилгээ үзлэгийн үр дүнтэй харьцуулан үзэж байж мэргэжлийн эмч тавина гэдгийг анхаараарай.

4.Хэлний шугам:

Хэлний босоо шугам нь нурууг хариуцдаг.Хэлний гол шугам тахийсан байвал нугас ямар нэг өөрчлөлттэй байгааг харуулдаг. Хэрэв хэлний уг орчимд муруй байвал энэ нь бүсэлхийн нуруунд асуудал үүсч магадгүй. Босоо шугам гол хэсэгт муруй бол цээжний хэсэгт өөрчлөлт байж магадгүй.

Хэлний үзүүрт ойрхон муруй шугам нь хүзүүний остеохондроз болохыг харуулна, мөн умайн хүзүүний бүсэд асуудал байгааг илтгэнэ. Хэлний гол шугам тахийсан байх нь тархины цус харвалтын шинж юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.