Жоко Видодо Индонезийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Twitter Print
2019 оны 05-р сар 21-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулиар тус улсын төрийн тэргүүнээр дахин сонгогдсон талаар Индонезийн Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ.

Жоко Видодод нийт сонгогчдын 55.5 хувь нь саналаа өгсөн бол түүний цорын ганц өрсөлдөгч, сөрөг хүчний намаас нэр дэвшигч Правобо Субианто 44.5 хувийн санал авсан байна.

Сонгуулийн эцсийн үр дүн гарахаас өмнө Правобо Субианто сонгуулийн үйл явцыг шалгахыг шаардсан байна. Түүний сонгуулийн штабаас мэдээлсэнээр санал авах үйл явцтай холбоотой зөрчил санал авах 72 мянга гаруй хэсэг дээр бүртгэгдсэн ба сонгуульд саналаа өгөх эрхтэй 6.7 сая иргэнд сонгуулийн урилга өгөөгүй гэнэ.

Image result for indonesia new president

Өнгөрсөн сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулиар индонезичүүд төрийн тэргүүн, парламентын 2 танхимын гишүүд, орон нутгийн удирдлагуудаа сонгосон билээ.

Сонгуульд нийт 240 мянган нэр дэвшигч оролцсоноос 20 мянга нь олонхийн саналыг авч, төрийн албан тушаалд сонгогджээ. Сонгуульд санал өгөх эрхтэй 193 сая хүн бүртгэгдсэнээс 80 хувь нь сонгуульд идэвхтэй оролцсон болохыг Индонезийн Сонгуулийн төв хорооноос мэдээлжээ.

Сонгуулийн үеэр Индонези даяар нийт 813 мянган санал авах хэсэг байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулсан байна.

Эх сурвалж: https://tass.ru/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.