Багаасаа шим муутай хоол хүнс хэрэглэвэл хожим нь нуруу өвдөхөд нөлөөтэй

Twitter Print
2019 оны 07-р сар 04-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Одоо цагт нас үл харгалзан зовоодог болсон нэг асуудал бол нурууны өвдөлт болжээ. Олон хүний хувьд асуудал болсон нурууны өвдөлт, эмгэг өөрчлөлтийн тухай хэдэн үг хэлмээр санагдлаа. Хаа газар ялгаагүй хэт оройтсон үедээ хүмүүс тусламж эрэн ирцгээдэг. Энэ нь бас тэдний буруу ч биш л дээ. Учир нь нурууны нугалам болон жийргэвч гулсах, ивэрхий үүсэх, дарагдах, яс ургах зэрэг нь эхэн болон дунд үедээ ихэвчлэн өвддөггүй. Харин өвдөлт мэдрээд эхэлнэ гэдэг нь аль хэдийн тэр өөрчлөлт энэ тэр нь гүнзгийрсэн шатандаа орсон байдаг. Тэгээд л нөгөө ажил амьдралд нь саад болсон нурууны өвдөлтөө намтгахын тулд (гэхдээ хамгийн түргэн) хэдэн цаасаар ч хамаагүй эрүүлжиж авахыг хичээдэг. Хамгийн гол нь бид өөрсдөө хэрхэн яаж эрүүлжихийг ойлгож авахаасаа өмнө эмч мэргэжилтнүүдэд төлбөрийг нь төлөөд л асуудлыг бүрмөсөн шийдчих юм шиг ойлгодог бас тэгж хүсэцгээдэг. 

Уг нь бол уг асуудалд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Амьдралын хэвшил, явдал мөр, бие махбодийн онцлог г.м. Доороосоо даарах, бөөрний хүйтэн, стресс, уур бухимдлаас болж элэгний гал арвидаж бөөрний хийг блоклох, эсвэл амьсгалын замын элдэв өвчлөлөөс уушигны эрчим (чи) саатсанаас бөөрний үйл ажиллагаа муудах зэрэг, гадна дотны элдэв хүчин зүйлсээс болж нуруу өвддөг. Мэдээж нурууны гэмтэл зэрэг нь шууд нөлөөлнө. Бас багаасаа шим муутай хоол хүнс хэрэглэж байсан, зэрэг ч маш их нөлөөтэй. 

Харин нэгэнт өвдсөн тохиолдолд хамгийн гол эмчилгээ бол зөв, тохирсон дасгал хөдөлгөөн байдаг. Мэдээж бариа, зүү эмчилгээ зэрэг нь хэрэгтэй л дээ. Бас хэрвээ бөөрний хүйтэн хийнээс шалтгаалан үүссэн өвдөлттэй бол бөөрөө эхэлж эрүүлжүүлж анагаах нь чухал. Гол нь өвчтөн маань өөрөө зөв дасгал хөдөлгөөн хийснээр бэрхшээл зовлонгоос салах гол хүчин зүйл болдог гэдгийг боддоггүй. Мөнгөө л төлж байгаа болохоор эд нар л намайг эрүүл болгох учиртай гэсэн сэтгэлээр ханддаг. Тэр бол туйлын өрөөсгөл хандлага юм.

Нөгөө талаар хэт таргалалгүй, анхнаасаа дасгал иога зэргээр хичээллэж, өвдсөн хойно нь бус, өвдөхөөс нь өмнө өөрийн биедээ арчилгаа сайтай байх нь хамгийн хямд, хамгийн үр дүнтэй арга юм шүү.

Бас нэмж хэлэхэд коллаген нь нурууны нугаламуудыг барьж байдаг гол материал бөгөөд нас дагаж бие махбодь колагенийг үйлдвэрлэхээ багасгадаг. Тэгэхээр колаген агуулсан хүнсний бүтээгдэхүүн ахиу хэрэглэх, эсвэл бэлэн бэлдмэл хэрэглэх шаардлагатай.

Мартаж болохгүй нэг зүйл бол биед колаген үүсэхэд витамин С гол үүрэг гүйцэтгэдэг учир хүүхэд хөгшидгүй С витаминийг хэрэглэж заншаарай. Витамин С нь биеийн эсэргүүцэл сайжруулдаг, хоолны хордлого авсан үед энэ С л хамгийн түрүүнд хэрэг болдог юм шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Эх сурвалж: www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.