Доналд Трамп: АНУ-тай дайн зарлавал Иран улс үгүй болно

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 12:58 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-Ираны зөрчил хурцадвал Иран улс сүйрэх болно хэмээн Ираны эрх баригчдад хатуу анхааруулга өгчээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт өөрийн твиттер хуудаснаа, “Хэрэв Ираны тал байлдахыг илүүд үзвэл Иран улсад төгсгөл ирнэ. АНУ-ыг хэзээ ч бүү заналхийл.” хэмээн бичсэн байна.

Тегеран 2015 онд хийсэн олон улсын цөмийн гэрээнд заагдсан үүргээ биелүүлэхээс татгалзаж, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглагддаг баяжуулсан ураны олборлолтоо сэргээнэ хэмээн заналхийлсэнээр хоёр улсын харилцаа хурцдсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохыг зөвшөөрөхгүй гэдгээ ч илэрхийлээд амжсан билээ.

Энэ сарын 5-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр АНУ Ираны эрх баригчдад анхааруулга өгөх зорилгоор Ойрх Дорнодын бүс нутаг руу нисэх онгоц тээвэрлэгч Abraham Lincoln хөлөг онгоцоор ахлуулсан Тэнгисийн зэвсэгт хүчний цохилтын хэсгийг илгээсэн аж.

Image result for US president says war would be 'end' of Iran as tensions rise

Түүнчлэн үүн дээр Patriot зенитийн пуужингийн систем, USS Arlington байлдааны тээврийн хөлөг онгоц нэмэгдэх гэнэ. Пентагоноос гаргасан мэдэгдэлд дээрх алхмуудыг “Иран улс АНУ-ын зэвсэгт хүчний эсрэг довтлохоор бэлтгэж байна гэсэн баримт нотолгоон дээр үндэслэн” хийж байгаа аж.

Вашингтон хоёр улсын харилцааг хурцатгахыг хүсэхгүй байгаа ч бүс нутаг дахь АНУ-ын ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.