“Сайханы сарлаг-2019” арга хэмжээ ирэх амралтын өдрүүдэд болно

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, мөн нийтэд сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор энэ тавдугаар сарын 25-ны өдөр Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын "Ёлын ам"-нд “Сайханы сарлаг-2019” арга хэмжээ болох гэж байна.

Энэ үеэр:

  • Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох

  • Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах

  • Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа

  • Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах

  • Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах

  • Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах

  • Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.

​Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.