Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймагт болно

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 11:16 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 23-25-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод болно.

Тэмцээнийг МЧБХ, "Арж" грүпп, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар, Архангай аймгийн чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулна.

Арын сайхан хангай нутгаас чөлөөт бөхийн спортоор "Лондон-2012" олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, Дэлхийн цомын аваргын хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, "Москва-1986" Сайн санааны тоглолтын хүрэл, Дэлхийн цомын хошой мөнгөн медальт, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, "Ташкент-2014" ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, Азийн аварга ОУХМ Т.Зүүнбаян, Ч.Ганзориг, Азийн наадмын мөнгөн медальт ОУХМ Ч.Гочоосүрэн, Б.Жавхлантөгс тэргүүтэй олон шилдэг бөхчүүд төрсөн гарсан.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.