Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Монгол дээл өмсч арга хэмжээнд оролцжээ

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн бямба гаригт Энэтхэгийн Ерөнхий сайд Норендра Моди улсынхаа Химайлайн нуруунд байдаг Кедарнат сүмд саарал өнгийн Монгол дээл өмсч очжээ. Тэрбээр Кедарнат хэмээх сүмийн ойролцоох хадан цохионд очиж бясалгал хийсэн, тэнд хүйтэн байсан бөгөөд нутгийн иргэд буюу ладаки нар адилхан Монгол дээл өмсдөг тул дээл өмсөж очсон гэнэ.

Тэрбээр 900 сая сонгогч оролцсон, 7 тэрбум ам.долларын өртөг бүхий Энэтхэгийн парламентын сонгуулийн сурталчилгааны ажлаар мөн яваа ажээ.

Түүний энэхүү гоёлыг Энэтхэгийн болон олон улсын хэвлэлүүд онцолсон бөгөөд түүнийг Монгол Улсад айлчлах үедээ дээл худалдан авсан гэж Энэтхэгийн хэвлэлүүд бичсэн байна.

Image may contain: one or more people and people standing

Image may contain: mountain, outdoor and nature

Норендра Моди нутгийнхаа аль хэсэгт зочилж байгаагаасаа хамааран тухайн үндэстэн ястны үндэсний хувцасыг ёслолын албанаас нь чиглүүлж өмсүүлдэг гэнэ.

 image

Image may contain: one or more people and outdoor

Түүний айлчилсан хэсэгт Ладакнар амьдардаг бөгөөд гээд нутгийн үндэсний хувцас нь Могул хаадын үеэс улбаатай юм. Учир нь Агуу Их Чингис Хаан, түүний үр садын байлдан дагуулал бараг дэлхий дахиныг бүрхэж, соёл иргэншил, хувцас загвар нь ч тэдгээр үндэстнүүдэд үлджээ.

Related image

Тэрчлэн Бадринатын ойролцоо Монгол тосгон бий. Тэр үеийн Монголчууд тухайн газар нутгийг хариуцаж үлдсэн Хааны түшмэдүүд тэдний үр сад. Могул гэдэг нь Монгол болон Турк лалын цус холилдсон хаанчлалын үед гарсан нэршил юм. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.