Тэрбумтан Роберт Смит 400 орчим оюутны төлбөрийн зээлийг төлж гэнэтийн бэлэг барилаа

Twitter Print
2019 оны 05-р сар 20-нд 10:42 цагт
Мэдээний зураг,

Америкийн тэрбумтан Роберт Смит Жоржиа мужийн Атлантагийн Моорхаус коллежийн 2019 оны төгсөлтийн нийт оюутнуудын төлбөрийн зээлийг өөрөөсөө төлөхөө амлажээ. 56 настай Роберт Смит нь Моорхаус коллежид докторын зэрэг хамгаалсан бөгөөд тус сургуулийн төгсөлтийн баярын үеэр ийнхүү мэдэгдсэн нь багш, оюутнуудын талархлыг хүлээсэн байна.

Тэрээр тус коллежид 1.5 сая ам. доллар хандивлаж байгаагаа мэдэгдсэн ба 2019 оны төгсөлтийн нийт 396 оюутны төлбөрийн зээл болох 40 орчим сая ам. долларыг өөрөөсөө төлөхөө амласан байна. Vista Equity Partners хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч Роберт Смит АНУ-ын хамгийн баян өнгөт арьстан бөгөөд Форбс сэтгүүлээс хийсэн судалгаагаар түүний нийт хөрөнгө 5 тэрбум ам. доллар аж.

Image result for Morehouse College grads are surprised by a billionaire's promise to pay off their student loans

Vista Equity Partners нь программ хангамж, дата болон технологийн мэргэшсэн компаниудад хөрөнгө оруулдаг ба одоогийн байдлаар нийт 46 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.

Роберт Смит Моорхаус коллежийн төгсөгчдийн өмнө хэлсэн үгэндээ, “Энэ улсад амьдарч байсан манай гэр бүлийн 8 үеийн гишүүдийн өмнөөс бид та бүхний амьдралд хувь нэмрээ оруулах болно. Надтай хамт энэ онд төгсч буй оюутнуудын төлбөрийн зээлийг манай гэр бүлийн зүгээс төлнө.” гэжээ.

Эх сурвалж: https://edition-m.cnn.com

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.