Автобусны картаа гар утаснаасаа цэнэглэдэг болно

Twitter Print
2019 оны 10-р сар 24-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

"U-Money" смарт карт компаниас “U-Money.mn” вэб сайтыг ашиглалтад оруулжээ.

Иргэд тус вэб сайт руу нэвтэрч, өөрийн ашиглаж буй "U-Money" картын 16 оронтой кодыг оруулснаар тухайн картын үлдэгдэл болон хэзээ ямар автобусанд, хаанаас суусан зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм байна. Мөн нийтийн тээврийн чиглэл болон таны суух автобус яг хаана яваа зэрэг мэдээллийг авахаас гадна хот хоорондын автобусны цагийн хувиар, нислэгийн цагийн хуваарийг харах боломжтой болсон байна.

Тэд үйл ажиллагаагаа цаашид улам өргөжүүлж, ирэх сард “U-Money.mn” вэб сайтынхаа мобайл хувилбар буюу аппликейшнг ашиглалтад оруулах аж.  Ингэснээр картын үлдэгдлээ утсаараа шалгаж, цэнэглэх боломжтой болох юм байна. Үүнээс гадна гэрээт цэгийн үйлчилгээг сайжруулах үүднээс банкны пост машинаар цэнэглэх боломжтой болгох аж. Энэ ажлыг арваннэгдүгээр сараас туршилтын журмаар нэвтрүүлэх юм байна. Ингэснээр смарт карт цэнэглэх цэгийг 1500-гаар нэмэгдүүлэх юм байна.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.