Huawei компанийг хориглосноор Америк их алдагдал хүлээх болно гэлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Худалдааны яам Хятадын харилцаа холбооны Huawei компанийг “АНУ-ын үндэсний аюулгүй байдалд үл нийцэх үйл ажиллагаа” явуулдаг гэсэн үндэслэлээр хар жагсаалтанд оруулж, хориг тавьсан.

Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч Huawei компаниас гадна хар жагсаалтанд 70 компани багтсан ба Huawei компанид тоног төхөөрөмж нийлүүлдэг Америкийн компаниуд Америкийн эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж болсон юм.

Америкийн Худалдааны сайд Уилбур Росси, “Энэхүү алхам нь Америкийн технологийг гадаадын компаниуд ашиглан АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой юм.” хэмээн онцолсон байна.

Huawei компанийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар Хятадын тусгай алба тагнах үйл ажиллагаа явуулдаг байж болзошгүй хэмээн сэжиглэж буйгаа Америкийн эрх баригчид удаа дараа илэрхийлэхээс гадна тус компанийг Ираны эсрэг АНУ-ын тавьсан хоригийг зөрчсөн, 2012 оноос эхлэн Америкийн Ти-Мобайл компанийн ухаалаг гар утас шалгах технологийн талаарх мэдээллийг нууцаар цуглуулж байсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа билээ.

Өнгөрсөн лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Америкийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадны халдлагаас хамгаалах зорилгоор онц байдал зарлах тухай тушаалд гарын үсэг зурсан. Энэхүү тушаалын дагуу Америкийн компаниуд АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулж болзошгүй гэх компаниудаас харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болж байна.

Image result for Blacklisting Huawei takes the US-China trade war to a dangerous new level

Тушаалд ямар нэг компанийг нэр заагаагүй ч тус тушаал нь Бээжин болон 5G технологиор дэлхийд тэргүүлэгч Huawei компанийг чиглэсэн болохыг мэргэжилтнүүд онцолжээ.

Харин Америкт Huawei компани яагаад хэрэгтэй, Америк Huawei-г хориглосноор ямар хохирол, эрсдэл хүлээж болох талаар тус компанийн зөвлөлийн гишүүн, Дэд Ерөнхий захирал Чен Лифан үндэслэлтэйгээр тайлбардан бичсэнийг Нью-Йорк таймс сонин нийтэлжээ. 

Дэд ерөнхий захирал Чен Лифан "Америкт Huawei хэрэгтэй. АНУ Huawei компанид хориг тавих нь зөвхөн иноваци ба өрсөлдөөнийг багасгаж, үнэ ханшийг өсгөн, Америкийн хэрэглэгчид, аж ахуйн нэгжийн дэлхийн тэргүүний мэдээллийг техник олж авахад харшилж, улмаар Америкийн дижитал сүлжээг улам аюулгүй байлгах зорилгод хүрч чадахгүй" гэжээ.

Америкт Huawei хэрэгтэй хэмээх сэдэвт тус өгүүлэлд "Америкийн ерөнхийлөгч Трамп энэ тавдугаар сарын 15-нд Америкийн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг гадны халдлагаас хамгаалах зорилгоор онц байдал зарлах тухай тушаалд гарын үсэг зурж, тус компанийн бүтээгдэхүүнийг Америкт борлуулахыг хориглосон байна.

Мөн АНУ-ын Худалдааны яам Huawei компани Америкийн засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Америкийн аж ахуйн нэгжээс эд анги, техник худалдан авахыг хориглолоо. Huawei компани жил бүр Америкаас 11 тэрбум долларын бараа, үйлчилгээ худалдан авч байна. Huawei компанийг ийнхүү олон арга замаар хориглосноор Америк хэдэн арван мянган ажлын байраа алдах болно" гэжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.