Чөлөөт бөхийн “Байгаль Опен” ОУТ-ээс Монголын бөхчүүд медалийн хур буулгаж байна

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 19:53 цагт
Мэдээний зураг,

Манай тамирчдын жил бүр олноороо очиж оролцдог уламжлалтай тэмцээний нэг Буриадын Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит тэмцээн тавдугаар сарын 17-19-нд Улаан-Үд хотын спорт цогцолборт болж байна. Энэхүү нэр хүндтэй тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 200 гаруй тамирчин оролцож байна. 

“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцож байгаа билээ.

Хоёр дахь өдрийн медалийн төлөөх барилдаан эмэгтэйчүүдийн 50 кг-ын жингийн барилдаанаар эхэлж, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг Монголын баг тамирчдын анхны алтан медалийг авчирлаа.

Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн мөнгө, хүрэл медальт, нутаг нэгт Нандинцэцэгийн Анударийг цэвэр ялсан юм. Энэ жинд хүрэл медалийг энэ жилийн “Монголиа Опен” ОУТ-ий аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Буяндалайн Чимгээ, 2014 оны Европын аварга ОХУ-ын Валерия Чепсаракова нар хүртэв.

Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий хүрэл, “Mongolia Open” ОУТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, “Харгант цамхаг” клубийн тамирчин ОУХМ Баттулгын Нямдорж "Байгаль Опен" ОУТ-д хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр өчигдөр 1/16 шигшээд Тувагийн Сайын Казырыкт ялагдсан.

Түүний өрсөлдөгч шигшээд шалгарсан тул өнөөдөр дагах барилдаанд Буриадын Баяр Цыреновыг, нутаг нэгт спортын мастер Х.Хишигбатыг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Якутын Дьулустан Булатовыг ялснаар шагналын тавцанд зогсохоор болов. Б.Нямдорж хүрэл медалийн төлөөх барилдаанд 1:3-аар хожигдож яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө нь шийдсэн мэхээ хийж өрсөлдөгчөөсөө хоёр оноо авч сүүлийн оноогоор ялалт байгуулсан юм.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо.

Баянхонгор аймгийн 18 настай тамирчин Б.Хонгорзул шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Чувашийн Вероника Чумиковад 2:4-өөр ялагдсан.

А.Батцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Зуеваг цэвэр, спортын мастер П.Шинэхүү ОХУ-ын Алиона Сангадиеваг 6:5-аар ялав.Б.ХОНГОРЗУЛ МӨНГӨ, А.БАТЦЭЦЭГ, П.ШИНЭХҮҮ НАР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин ОУХМ Болдсайханы Хонгорзул мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Пүрэвхүүгийн Шинэхүү нар хүрэл медалийн эзэн боллоо.

Баянхонгор аймгийн 18 настай тамирчин Б.Хонгорзул шигшээ барилдаанд өнгөрсөн жилийн Оросын аварга Чувашийн Вероника Чумиковад 2:4-өөр ялагдсан. А.Батцэцэг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Марина Зуеваг цэвэр, спортын мастер П.Шинэхүү ОХУ-ын Алиона Сангадиеваг 6:5-аар ялав.

Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт “Аваргууд” академийн тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж "Байгаль Опен" тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд хүрэл медаль хүртэв.

Тэрбээр медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазарыг 5:0-ээр ялав. Энэ жинд ОУХМ Гантулгын Шижир хүрэл медалийн төлөөх барилдаанд Якутын Герман Устиновт 5:6-гаар харамсалтай ялагдлаа.

Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.