Нүд яагаад хуурайшдаг вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Маш сонирхолтой нь бидний нүд анивчих тусам нүд чийглэгддэг байх нь. Гэтэл бидний зуршил болсон ухаалаг утсаа, компьютерийн дэлгэцээ байнга ширтэх, олон цагаар зурагт үзэх зэргээс шалтгаалан нүдний анивчих тоо цөөрч нүдээ чийглэж чадахгүйн улмаас хуурайшил үүсэх шалтгаан болдог юм байна.

Нүд хуурайших тусам аргах, хорсох, улайх гээд олон зовиур үүсдэг тул эмч нар хиймэл нулимс дусаахыг зөвлөдөг юм шүү.

Та нүдээ хайрлаж, хамгаалвал таны нүд эрүүл саруул байх болно шүү дээ.

Энгийн юм шиг хэрнээ бидний буруу хийж заншсан нэг үйлдэл бол яах аргагүй нүдний дусаалга дусаах. Нүдний төрөл бүрийн өвчний үед хэрэглэнэ. Мөн сүүлийн жилүүдэд Монголчууд компьютерийн дэлгэцтэй удаан хугацаагаар харьцах, цаас ширтэх зэрэг суугаа ажилтай холбоотойгоор нүд хуурайших, загатнах, үрэвсэх, улайх зэрэг шинж тэмдэг ихээр илэрдэг болсоны улмаас хиймэл нулимс, нүдний төрөл бүрийн дусаалгыг тогтмол хэрэглэх болсон.

Харин дусаалгаа зөв дусааж, хэрэглэж чаддаг уу гэвэл үгүй юм байна. Иймд та бүхэнд нүдний дусаалгаа хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн эмнэлэгийн зөвлөмжийг хүргэж байна. Нүдний дусаалгыг хэрэглэхдээ:

1.Гараа бүлээн савантай усаар угаана.

2.Дусаалганы бүрэн бүтэн байдал, хугацааг шалгана.

3.Дусаалганы таглааг авна. Ингэхдээ амсар хэсэгт гараар хүрч болохгүй.

4.Толгойгоо бага зэрэг гэдийлгэж, 1 гараараа нүднийхээ доод зовхийг доошлуулна.

5.Нөгөө гараар дусаалгаа барьж, нүдэнд хүргэхгүйгээр аль болох ойртуулна.

6.Зовхийг доошлуулсан гараар толгойг тулна.

7.Нүдээ нээлттэйгээр доод зовхиндоо 1 удаа дусаана. Дусаамагц доод зовхиноос хуруугаа авна.

8.Нүдээ 2-3 минут аниастай байлган толгойгоо шал руу харж буй мэт доошлуулна. Нүдээ нухаж, мөн анивчиж болохгүй.

9.Нулимсны суваг дээр зөөлөн дарна.

10.Илүүдэл шингэнийг цэвэрлэж, гараа угаана.

Энэхүү дарааллаар хэд хэдэн удаа хийсний эцэст хэвшиж, амархан болно.  

Бэлтгэсэн Д.Золзаяа, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.