"ХАНГАРЬД" клуб гурав дараалан ялалт байгууллаа

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 18:48 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн "Мазала" үндэсний дээд лигийн зургаадугаар тойрог "Хангарьд", "Хоромхон" багуудын тоглолтоор эхэллээ.

"Хоромхон" клубээс Т.Мөнхбаатар 27 дахь минутад гоол оруулж баг нь эхний хагаст 0:1-ээр хүчирхэг "Хангарьд"-ыг тэргүүлж байв. Гэсэн хэдий ч Орхон аймгийн нэр төрийг хамгаалагч залуус шийдвэрлэх үед таван гоол оруулж, үндсэн цагт 5:1-ээр хожиж чадлаа.

"Хангарьд" клубээс Павел Захаров 63, 70, В.Тэмүүжин 54, И.Гэрэлт 76, Андрей Рыченков 90+2 нар гоол оруулсан юм. "СП Фалконс", "Дэрэн", "Хоромхон" багуудыг дараалан хожсон "Хангарьд" клуб 10 оноотой болж хүснэгтийн эхний таван байрт дэвшлээ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.