Хөлбөмбөгийн УАШТ-ий шилдгүүд тодорлоо

Twitter Print
2019 оны 05-р сар 18-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг УАШТ 05-р сарын 01-17-ны хооронд 13 багийн 298 тоглогчийн дунд болж өнгөрлөө.

Өнөөдөр УАШТ-ий медалийн төлөөх тоглолтууд болоход "Би Си Эйч Лионс" аваргын болзол хангаж "ХАД" мөнгөн медаль, "Хөх чононууд" хүрэл медалийн эзэд болсон юм.

Медалийн төлөөх тоглолтуудын дараа УАШТ-ий шилдэг тоглогчдын шалгаруулахад:

Шилдэг хаалгач: О.Тэмүүлэн /ХАД /

Шилдэг хамгаалагч: Н.Амарсанаа /Би Си Эйч Лионс/

Шилдэг хагас хамгаалагч: Б.Батболд /ХАД/

Шилдэг довтлогч: Хаяато Усүй /Би Си Эйч Лионс/ нар тодорлоо.

Мөн тэмцээний аваргын төлөөх тоглолтыг шүүн явуулсан Ц.Пүрэвдорж, Н.Түвшинжаргал, Ө.Батцэцэг, Ц.Алтангадас гэсэн шүүгч нарт дурсгалын медаль гардуулав.

Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний есөн баг 05-р сарын 25-аас эхлэх МХБХ-ны хоёрдугаар лигт хүч үзнэ. 

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.