Н.Тэгшбаяр: Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар эх орноосоо урвасан...

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 17:08 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр АН-ын гишүүн Н.Тэгшбаяр Хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр "Шоронгоос хулгайч нарыг оргуулах хууль санаачилсан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг зэвцүүцэн бүх нийтийн илэрхийлэл болон хэвлэлийн хурал зарлалаа.

Хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нь "Жаст"-ын Батхүү, 60 тэрбумын бичлэг, Иргэдийг эрүүдэн шүүсэн, Сүхбаатарын талбайг зарсан гээд олон арван авлигын хэргийн эзэд хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрөх үүд хаалга нээгдсэн.

Мөн нууцын зэрэглэлтэй Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг Д.Дамба-Очиртой УИХ хариуцлага тооцохгүй байгааг гайхаж байна.

Би Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг эх орноосоо урвасан, шударга ёсонд гай тарьсан, авлигачдыг авран хамгаалсан, Үндэсний аюулгүй байдалд халдсан, өргөсөн тангарагаасаа няцсан, гадны хөл болсон учраас УИХ-аас эргүүлэн татаж эрүүгийн хэрэг үүсгэх ёстой гэж үзэж байна" гэлээ.

Н.Тэгшбаяр нь Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Э.Гүнтөмөр

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.