УИХ-ын гишүүн асан Г.Батхүү харамсалтайгаар нас нөгчлөө

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 20:40 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордонд өнөөдөр /2019.05.17/ эрэгтэй хүн нас барсан талаар өмнө мэдээлсэн. Талийгаач төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байжээ. 

Тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан талаар баттай эх сурвалж мэдээллээ.

Одоогоор Төрийн ордонд хөл хорио тогтоогоод байна. Талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүргэжээ. 

Төрийн ордонд хүн нас барсан талаар анх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст дуудлага иржээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.

Г.Батхүү нь 1960 оны 05 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн.

• 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль

• 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер эдийн засгийн дээд сургуульд Инженер эдийн засагч мэргэжлээр

• 1999 онд ШУТИС-ийн бизнесийн удирдлагын ухааны магистр тус тус төгссөн

• 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин мастер 

• 1983-1986 Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга 

• 1986 - 1989 онд Тээврийн яаманд мэргэжилтэн 

• 1989 -1991 онд Тээврийн ерөнхий газар – Ахлах мэргэжилтэн 

• 1993 - 1996 онд “Шунхлай” Авто засварын газрыг үүсгэн байгуулав 

• 1996 - 1998 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд газрын дарга, Зам тээврийн газрын дарга 

• 1998 - 2000 онд Монгол улсын засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд 

• 2000 – 2007 онд Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч 

• 2001-2004 АПУ ХК -ий гүйцэтгэх захирал 

• 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, төрийн байнгын хороо

• 2008-2012 онд Улсын их хурлын дэд дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн, 

• 2012-2016 онд УИХ-ын гишүүн, төрийн байнгын хорооны гишүүн, Төмөрзамын бодлогын хорооны гишүүн. Тусгай хяналтын хорооны дэд дарга Эдийн засгийн байнгын хорооны гишүүнээр тус тус амжилттай ажилласан. 
 

• 2011 оноос “Монголын баг сумдын үндэсний холбоо” нийгэмд үйлчилдэг ТББ-ын ерөнхийлөгч

• “Монголын авто машин мотциклийн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч

• “Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын ерөнхийлөгч 

• Ардчилсан намын дэд даргаар тус тус ажиллаж байв.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.