Боксчид Олон улсын тэмцээнээс 2 медаль зүүлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 6-11-нд ОХУ-н Санкт-Петербург хотод болсон Боксын "А"-зэрэглэлийн Олон улсын тэмцээнээс 52кг-н жинд боксын үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 084р анги,"Их хэнгэрэг" ХХК-ийн тамирчин СМ Х.Энхмандах мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр ОХУ, Бразил, Морако, Азербайжаны тамирчидтай өрсөлдөн дэд байрт шалгарчээ.

Мөн 64кг-д Азийн наадам болон Ази тивийн аварга, боксын үндэсний шигшээ баг, Сүлд-спорт хороо, "Ажнай" ХХК-ийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар дээд жиндээ ОХУ-ын боксёруудтай хүч үзэн хүрэл медаль хүртсэн байна.

А.Алтанчимэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.