Луврын музейн шилэн пирамидыг зохион бүтээсэн архитектор Пэй Юймин 102 насандаа таалал төгсчээ

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

Хятад гаралтай Америкийн архитектор Пэй Юймин 102 насандаа таалал төгсчээ. Өнгөрсөн 4-р сарын 26-нд 102 нас зооглосон дэлхийд алдартай архитектор лхагва гарагаас пүрэв гараг луу шилжих шөнө таалал төгссөн талаар Нью Йорк Таймс сонин мэдээлсэн байна.

Тэрээр Парисын Луврын музейн төв хаалганы шилэн пирамидыг зохион бүтээсэн ба 20м өндөртэй тус пирамидын зураг төслийг Пэй Юймин Францын Ерөнхийлөгч Франсуа Миттераны санаачлагаар боловсруулж, 1985-1989 оны хооронд бүтээн байгуулсан аж. 

Related image

Луврын пирамидаас гадна Пэй Юймин Америкийн Кливленд хотод байрлах Рок-н-роллын Алдрын танхимын барилга, Вашингтон дахь Урлагийн галерей, Нью-Йорк дахь JPMorgan Chase банкны барилгын зураг төслийг боловсруулсан дэлхийд алдартай архитектор юм.

Image result for Architect IM Pei dies at age 102

Пэй Юймин 1917 онд Хятадын Гуанчжоу хотод төрсөн ба 1935 онд гэр бүлийн хамт АНУ рүү нүүжээ. Тэрээр Массачусетсийн технологийн их сургуулийг дүүргэн, Харвардын их сургуулийн дэргэдэх Дизайны дээд сургуулийг төгссөн аж.

1983 онд Пэй Юймин Архитектурын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Притцкерийн шагналыг хүртэж байжээ.

Эх сурвалж: https://m.dw.com/en/louvre-pyramid-architect

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.