Жюү жицү Ази тивийн АШТ Монголд болно

Twitter Print
2019 оны 05-р сар 19-нд 17:18 цагт
Мэдээний зураг,

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн 4 дэх удаагийн Ази тивийн АШТ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдах гэж байна.

МЖЖХ-ноос тус тэмцээнийг өөрийн эх орондоо 7-р сарын 14-22-ны өдрүүдэд хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Жюү жицүгийн Ази тивийн АШТ-ийг МЖЖХ улаанбаатарт зохион байгуулах эрхийн төлөө БНСУ, Тайвань, Филиппин, Тайланд улсуудтай өрсөлджээ.

Тэмцээний бүртгэл эхэлсэн бөгөөд ирэх 6-р сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Мөн энэ тэмцээний үеэр “Азийн хүүхдүүд-2020” спортын наадмыг угтсан жиү жицүгийн өсвөр үеийн Ази тивийн АШТ-ийг давхар зохион байгуулна.

Жюү жицүгийн өсвөрийн тамирчдад энэ өрсөлдөөн нь “Азийн хүүхдүүд-2020” спортын наадмын өмнөх томоохон сорилго болж өгөх юм.

Тус тэмцээнийг Азийн олимпийн зөвлөл, Азийн ЖЖХ, МЖЖХ, Азийн хүүхдүүд-2020 наадмыг зохион байгуулах хороо хамтран явуулна.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.