МАН-ын Хяналтын хорооноос Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ...

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй нь холбогдуулан Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

Хяналтын ерөнхий хороо Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо дээрх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгожээ.

Э.Гүнтөмөр

Холбоотой мэдээ: 

-МУСГЗ Г.Жамьян - Д.Дамба-Очир гэгч ер нь хаанахын хүн бэ?! - http://mongolcom.mn/read/55553

-Төрийн албан хаагчдын их хэмжээний авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой юу... - http://mongolcom.mn/read/55529

-Ерөнхийлөгч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох заалтыг хүчингүй болгох санал хүргүүллээ - http://mongolcom.mn/read/55598

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Jiriin irgen

      (166.137.10.77) 2019-05-17 10:00
      • 0
      • 0

      Shiitgel n hongodson bn Ih hurliin gishyynees n deer n nemj tatan buulgaachee oorsdoigoo ih harj yzeh umaa

      Хариулах