YUNA рестораны тогооч нар Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд тэргүүллээ

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 19:11 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2019.05.11, 12 –ны өдрүүдэд зохион байгуулагдсан "ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН"-д  ЮНА рестораны мастер тогооч нар амжиллтай оролцон тэргүүлж эх орондоо ирлээ.

Уг тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч нар оролцсон бөгөөд манай улсаас 6 хүний /мастер тогооч 4, удирдлагийн баг 2/ бүрэлдэхүүнтэй баг энэхүү тэмцээнд оролцож Гранпри Алт, Мөнгө, Хүрэл медаль болон Тусгай байруудын шагналыг авч эх орныхоо нэрийг өргөлөө.

Солонгос хоолыг Солонгос улсад нь Монголын мастер тогооч нар хийж тэргүүн байруудыг эзэлсэн нь Монгол хүний хаана ч ямар ч нөхцөлд амжилт гаргаж чаддагийн дахин нэгэн баталгаа болж байна. Монгол эзэнтэй Монгол ажилчид боловсон хүчинтэй ЮНА сүлжээ ресторан Солонгос хоолыг Монгол хүн хийж дэлхийд таниулах зорилгодоо дахин нэг алхмаар ойртсоор.

Ийнхүү ур чадвараа дэлхийд гайхуулж буй ЮНА РЕСТОРАНЫ мастер тогооч нартаа талархахын зэрэгцээ халуун баярыг хүргэе.

Эх орныхоо алтан соёмбот далбааг харийн нутагт мандуулсан мундаг залуусдаа мөн хүнсний аюулгүй байдал хоол үйлдвэрлэлийн салбарт эрүүл ахуйн стандарт ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн үйл ажиллагааг нэн тэргүүнд тавин ханган ажилладаг ЮНА рестораны хамт олонд улам их амжилтыг хүсэн ерөөе.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.