Ихэс дээдсийн дээлийн ӨНГӨ УРЛАЛ буюу Богд гэгээний эд өлгийн үзэсгэлэн

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Тэртээ XIII зуунд Монголын нэг хааны хамгийн бага зэрэг дэвтэй татвар хатан наад зах нь 200 чингэлэг авдар хөрөнгөтэй байсан хэмээн Францын элч Вилгельм Де Рубрукийн тэмдэглэлд дурдсан байдаг. Тийм л баян чинээлэг, хөрөнгөлөг байсан юм чинь Монголын сүүлчийн эзэн хаан Богд гэгээн, хатан Дондогдуламын эдлэл хэрэглэлийн чамин тансаг байдал “аргагүй” гэхээс яах билээ.

Тухайн цаг үеийн Монголчуудын оюун санааны хамгийн том удирдагч байсан Богд гэгээний түүх судлал үргэлжилсээр, баяжсаар байна. Монголын үндэсний музейд Богд хаан болон хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж байсан, урьд өмнө дэлгэж үзүүлж байгаагүй зарим эд зүйлсээр түр үзэсгэлэн гаргажээ.

Image may contain: food and indoor

Image may contain: people standing and indoor

Хаш пийсүү, улаан шүр, оюу номин гэх мэт эрдэнийн чулуугаар тансаг чимэглэж хийсэн зоог барих хэрэгсэл, суурьтай мөнгөн аяга, балингийн цар таваг, луун бариулт мөнгөн домбо, улаан шүрэн хээт хантааз, хамгийн үнэт шашир хоргой хантааз, улаан шүр ба цагаан сувдан хээт хантааз, хатны алтан цаг, ташуур гэх мэтээс гадна Богд гэгээний “буман зарлигийн эмхэтгэл”-ийг тавьсан байна. 

No photo description available.

Хантаазнуудыг харж байхад Богдын ордонд байсан үйлчин бүсгүйчүүдийн тухай улам ихийг мэдмээр санагддаг юм. Хаад ихэс дээдсийн “дээлийн өнгө урлал” гэж томоохон “урлал” байсан гэдэг нь маргаангүй.

No photo description available.

No photo description available.

Энд Түшээт хан аймгийн туг, төрийн тамга байгаа нь сонирхол татна. 1654 онд Лигдэн хутагт хаан Монголын эзэнт гүрний төрийн тамгыг ууланд нууснаас хойш Богд хаант Монгол улс байгуулагдах хүртэл улсын тамгагүй байсан бөгөөд тухайн цаг үеийн хамгийн том төрийн тамга нь Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгийн удирдагч нарын барьж байсан тамга болж хувирсан юм.

No photo description available.

Image may contain: text and indoor

Image may contain: food

No photo description available.

Аяллын хөтчүүд аливаа музей дэх түр үзэсгэлэнгийн танхимыг алгасаж орхих нь түгээмэл. Уг нь өөрийнхөө мэдлэгийг тэлж байвал хаана ч юуг ч тайлбарлахад хэрэг болдог билээ.

No photo description available.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.