“Аз жаргалын шок” хамгийн их орлого олжээ

Twitter Print
2014 оны 04-р сар 01-нд 08:04 цагт
Мэдээний зураг,

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр кино театруудаар гарч байгаа дэлгэцийн бүтээлүүдийн  олсон орлогыг нийтэд зарладаг. Өнгөрсөн долоо хоногийн хувьд “Аз жаргалын шок” инээдмийн кино орлогоороо тэргүүлжээ. Харин гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн, И.Нямгаваа найруулагчаар нь ажилласан “Хязгааргүй” кино хоёрдугаарт жагссан байна. Мөн “Алсын удирдлага” кино гуравдугаарт орсон аж. Зөвхөн “Тэнгис” кино театрт гарч буй “Алсын удирдлага” кино нэг сарын дотор 14.1 сая төгрөгийн орлого олсон юм.

Киноны жагсаалт: Гуравдугаар сард олсон орлого

  1. “Аз жаргалын шок”      428.261.918
  2. “Хязгааргүй”                84.689.677
  3. “Алсын удирдлага”     14.132.794

М. Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.