Туулын бургасыг хядсан “Зүүнбаян Рефайнери” ХХК-д үүсгэсэн хэргийг хаасан байсныг сэргээн шалгаж байна

Twitter Print
2019 оны 05-р сар 17-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4,0 га газар эзэмшиж байсан “Зүүнбаян рефайнери” ХХК-д үүсгэсэн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2019 оны дөрөвдүгээр сарын  04-ний өдөр хаасан байсныг сэргээн шалгаж эхэлжээ. 

Тус компани аялал жуулчлалын зориулалтаар газар аваад эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэсэн үйлдэлд нь хэрэг үүсгэсэн байв.

Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хаахаар шийдвэрлэснийг сэргээн, тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор дахин шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар  болжээ. 

Эх сурвалж: УЕПГ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.