Таеквондогийн ДАШТ-д М.Түмэнбаяр эхний ялалтаа байгууллаа

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 11:43 цагт
Мэдээний зураг,

Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Манчестер хотод үргэлжилж байна.

Таеквондогийн ДАШТ-д монгол улсаа төлөөлөн өрсөлдөж байгаа М.Түмэнбаяр эхний учраа болох Туркийн тамирчинтай маш хүнд тулааны эцэст 22:20 онооны харьцаагаар хожлоо.

Таеквондогийн ДАШТ-2019 манай тамирчин М.Түмэнбаяр хоёрдугаар тойрогт Мексик улсын тамирчин Б.Хернандезтэй тулалдсан.

“Токио 2020” олимпийн наадмын эрхийн оноо олгох уг тэмцээнд Монгол Улсаас М.Түмэнбаяр /эрэгтэй, 58 кг/, Т.Билэгсайхан /54 кг/ нар оролцож байна.

Таеквондогийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжилнэ.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.