Эгч дүү Кардашианы толгой эргэм орлого

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 11:37 цагт
Мэдээний зураг,

Инстаграм дахь нэг пост нь ямар үнэтэй вэ?

Сүүлийн хэдэн жилд эгч дүү дөрвөн Кардашианы бий болгосон хүчирхэг ертөнц, санаанд багтамгүй орлогын эх үүсвэрийг давж гарах алдартнууд тун цөөн. Дэлхийн хамгийн өнөр өтгөн эгч дүүс гэгддэг дөрвөн бүсгүй нийтийн сүлжээ болон ‘Keeping Up With The Kardashians’ реалити шоуны ачаар жинхэнэ од, алдартай нүүр царай болжээ. 

Тэд Instagram дээр олон сая дагагчтай. Эгч дүүсийн дундах, магадгүй хамгийн алдартай, дуулиантай нь болох Ким Кардашиан хамгийн сайн хадгалагдаж байсан нэгэн нууцыг дэлгэжээ.

Image may contain: 3 people, people standing, shoes and textКанье Вестийн гэргий 300.000-500.000 доллараас багагүй мөнгө амласан пүүс, компанитай л хамтран ажилладаг. Бараа бүтээгдэхүүн, брэндийг нь сурталчилсан ганц пост Instagram-даа оруулаад л ийм цалин авдаг аж.

Тэрбээр саяхан өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүйгээр сурталчилгаандаа ашигласан Missguided USA брэндтэй шүүхдэж таван сая долларын нөхөн төлбөр авахаар болжээ.

Нэг постонд нь хагас сая доллар өгөхөөс горойж зургийг нь "сэмхэн" ашиглавал ийнхүү арав дахин давуулж төлөх жишээтэй.

Missguided USA нь хямд төсөр хувцасны брэнд бөгөөд эгч дүү Кардашиан хямд брэндэд шууд л "Уучлаарай" хэмээн татгалздаг аж.

Эгч дүү Кайли Женнер, Кендалл Женнер нь Instagram дээр 100 гаран сая дагагчтай. Үнэтэй брэнд сурталчилсан нэг пост нь мөн л нь ийм ханштай.

Image result for kardashians

Ц.Нямсүрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.