Ш.Раднаасэд, Д.Гантулга хоёрын хийсэн хэргийн аль нь нийгэмд илүү аюултай вэ?

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 09:44 цагт
Мэдээний зураг,

Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс татгалзсан. Төрийн түшээгийн хувьд муухай зүйлд холбогдсон. Ш.Раднаасэд бүр түүнээс муухай зүйлд холбогдлоо.

Төрийн албан хаагчдад "авлига ав, гэмт хэрэг биш" гэдэг мессэж өглөө. Тэрээр Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн авлигачдад ял оноохгүй байх хууль санаачилж батлууллаа. Тодруулбал, "Хөөн хэлэлцэх хугацаа" гэмт хэрэг үйлдсэн өдрөөс баригдсан өдрөөр тооцдог байсныг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс шүүхээр шийдвэрлэх өдөр болгож хойшлуулсан.

Үр дүнд нь тэрбум төгрөгийн авлига авсан Мэргэжлийн хяналтын байцаагчдын бүлэг авлигачдын хэргийг мөрдөн шалгах, прокурорын шатанд дарсаар байгаад "Хөөн хэлэлцэх хугацаа" дуусгаж хэрэгсэхгүй болголоо. Монгол улс авлигадаа живж, арчаагүй аргаар амьдрагсдын арми өргөжих үндсийг тавилаа.

Мэргэжлийн хяналтын байцаагчид бол нийт Монголчуудыг гадны хортой хүнснээс хамгаалах тангарагаасаа няцаж, "Надад л авлига өгвөл нийт монголчууд юу идэх нь хамаагүй" гэсэн зарчмаар ажиллаж ирсэн. Тэдний авлигаас болж хичнээн иргэн хорт хүнс идэж, хэдэн айлын амьдралд үхэл зовлон нүүрлэсэн бол... Монголчуудын хорт хавдар тэргүүтэй өвчлөлийн гол шалтгаан нь хүнсний аюулгүй байдал болчихоод байгаа биз дээ!

Ш.Раднаасэд өөрөө Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан. Тэрбумын авлигал авсан газрын дарга нар нь түүнд мөнгөө өгдөг байсан тухайгаа ярьсныг нэг бус хүн сонсчээ.

Хуульд зориудаар өөрчлөлт оруулж, өөрийн хийсэн гэмт хэргээ "ХЭРЭГСЭХГҮЙ" болгосон танд УИХ-ын гишүүн байх ямар ч ЭРХ байхгүй. Ёс зүйтэй байж, өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ татгалзана үү!! 

Д.Гантулга нэг хэсэг хүмүүсийг хохироосон бол Ш.Раднаасэд нийт Монголчуудыг хохироосон. Д.Гантулгыг орох байх газаргүй болгосон олон нийт Ш.Раднаасэдийн хэрэгт ямар байр суурьтай байна вэ?

Сэтгүүлч Б.Отгон

2019.05.16

Холбоотой мэдээ: 

-Төрийн албан хаагчдын их хэмжээний авлигын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гишүүн Ш.Раднаасэдтэй холбоотой юу... - http://mongolcom.mn/read/55529

-Ерөнхийлөгч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох заалтыг хүчингүй болгох санал хүргүүллээ - http://mongolcom.mn/read/55598

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.