
Бүтээн байгуулалт нь 4 жил орчим үргэлжилсэний эцэст Хятадын усан доорх хамгийн урт авто зам нээгджээ.
Хятадын зүүн зүгийн Жяньсү мужийн Тайху нуурын доогуур явах уг авто зам нь 10.79 км урттай ба Шанхай хотоос 50 км зайд байрлаж байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Тайху усан доорх авто зам нь 9.9 тэрбум юанийн хөрөнгөөр боссон ба бүтээн байгуулалт нь 2018 оны 1-р сарын 9-нд эхэлжээ.
Хоёр урсгалтай, 6 эгнээтэй, 17.45 м өргөнтэй тус авто замыг барихад нийт 2 сая куб метр цемент ашиглажээ.
Усан доорх авто замын хонгилын таазанд өнгө өнгийн LED гэрэлтүүлэг хийсэн нь жолооч нарын нүдийг ядраахгүй байх зорилготой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.