Нэг сургууль байтугай нийтээрээ аюулд ороод байна

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Нэгэн сургуулийн багш сүрьеэтэй байсан нь илэрч Монгол даяараа цэц булаалдаж байна. Салбарын сайдаасаа эхлээд л хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх ганц багшийг буруутгаж, чичилж биесээ өмгөөлж байхад бүхэл бүтэн сургуулийн хүүхдүүд бөөнөөрөө халдвар авсан энэ мэдээлэл улс гүрнээр нь дэлхий ертөнцөөс тусгаарлачихсан байж мэдэх.

Ойрын хоёр өдрийн мэдээллээс харвал Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын XV сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь хуурамч шинжилгээний бичиг барьж ажилд орсон багшийн буруу болж таарсан ганц жишээг л сайд, даргагүй давтаж байна. Гэтэл нийтийн тээврийн автобусанд найтаахад л нэгэндээ халдвар тараах эрсдэлтэй энэ өвчний тархалт ямар байгаа, үр дүнтэй тэмцэж чадаж байна уу гэдгээ яагаад уг үндсээр нь ярихгүй байна вэ.

Сүрьеэ нарны цацраг хэлбэрээр тархаж байна

Олныг цочроосон хэрэг гарахаар л шуугидаг эсвэл сайд, дарга нарынх нь санаа зовдог асуудал нь зөвхөн салбараа өмгөөлж суух болчихлоо. Зүй нь Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрчихээд байгаа сүрьеэгийн өвчлөл, энэ өвчинтэй тэмцэх эмч, сувилагч ховор байгааг ярих ёстой атал салбарын хэмжээний асуудлыг ганц багш руу “бухах” дүр зургийг лав хоёр өдөр харав. Гэтэл сүрьеэ өвчнөөр жилд 4000 хүн шинээр өвчилж, ийм муу жишээгээр бид тив дэлхийдээ толгой цохиж явна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгээр нэрлэгджээ. Шинэ бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг 15-44 насны ид хийж бүтээж, идэвхтэй хөдөлмөрлөх залуучууд байгаа нь сэтгэл эмзэглэмээр баримт юм. Энэ өвчнөөр жилд зүгээр л 250 гаруй хүн нас барж байгаа нь эмгэнэл биш гэж үү. Үүний ард мөн хэмжээний гэр бүл, бага насны хүүхэд өнчирч үлдэж байгаа. Зөвхөн сургуулиар л жишиж үзэхэд 2017 онд 0-18 насны 743 хүүхэд сүрьеэгийн халдвар авсаны 150 нь цэцэрлэгийн, 322 нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 271 нь их, дээд сургуульд суралцагчид байжээ.

Сүрьеэгийн халдвар Улаанбаатараас нарны цацраг хэлбэрээр бусад аймаг руу тархаж байгааг судалгааны байгууллагууд тогтоосон. Хангалттай ч ярьж хэлдэг. Сүрьеэгийн өвчлөлийн 58 хувь Улаанбаатар хотод, 39.7 хувь нь  орон нутагт, 1.7 хувь нь хорих байгууллагад гарсан байна.

Сүрьеэгийн өвчлөл манай улсад тахал шиг чимээгүй тархаж буйг харуулж буй бас нэг жишээ нь Австрали улс 23 сая иргэнтэй хэрнээ 100 мянган хүн амд сүрьеэгийн зургаан тохиолдол бүртгэгддэг. Гэтэл Монгол Улс гурван сая хүнтэй хэрнээ сүрьеэгийн 183 тохиолдол бүртгэгдсэнээс бодит байдлыг харж болно. ДЭМБ-ын гаргасан аргачлалын дагуу үндэсний тархалтын судалгаа хийхэд 100 мянган хүн амд сүрьеэгийн 756 тохиолдол илэрсэн нь сүрьеэтэй гурван хүний нэгийг илрүүлж чадахгүй байгааг харуулж буйг эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Зөвхөн тоо баримт дурдахад ийм.

Гэтэл сүрьеэ хэнд ч халдварлаж болох эрсдэлтэй өвчин. Тэр дундаа өсч, үрждэг таатай нөхцөл нь агааржуулалт муутай орчин, хүн амын нягтрал ихтэй газар. Манай орны хувьд хүйтний улирал удаан үргэлжилж, агаарын бохирдол өндөр байдгаас байшин барилга түүний дотор сургууль, цэцэрлэгийн агаарын солилцоо хангалтгүй болдог нь дээрх нөхцөл байдлыг бүрдүүлдэг. Мөн анги дүүргэлт, нягтрал их байснаар олон хүүхэд халдвар авч байгаа төдийгүй дэлхийн олон улс оронд сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарсан талаар мэдээлжээ. Эндээс харвал сургуулийн хүүхдүүдэд халдвар тараасан гэж нэг багшийг буруутгаж, зүхэхээс илүү бодлого, тогтолцоогоо өөрчлөх, иргэдийн амьдралын түвшинг сайжруулж, агаарын бохирдлыг бууруулахаар бодлогын түвшинд, бүр иргэн нэг бүр анхаарах цаг болжээ.

Иргэд эрүүл мэндийн боловсрол муутайн дээр амьжиргаагаа залгуулах гээд өвчний шинж тэмдгээ хайхрахгүй, эмчлүүлэхгүй явдаг. Үүнийгээ гэр бүл, найз нөхөд, бусад хүнд тарааж, халдварын гинжин хэлхээ үүсгэдэг байна. Э