Ѳнгѳрсѳн гэгэлхэн дурсамж

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

"Галзуу барын аманд гараа хийгээд татаж авахаас буцахгүй" идэр насандаа, гарыг тань атгаад нүд рүү нь зүрхэлж харж чадалгүй дальдчиж, халуу дүүгсэн хайрандаа ѳѳрѳѳ шатан үгээ хэлж зүрхлэхгүйдээ ээрч мууран, хорвоо ертѳнцийн түмэн гайхамшиг дунд ганцхан чамайг олж учирсандаа тэвдэн мунгинаж асан цаг мѳчүүд. Энэ ертѳнцѳд чамаас сайхныг олж хараагүйдээ би "сохорч", чиний гоо үзэсгэлэнгийн ѳмнѳ би ѳвдѳг "сѳхѳрч", чамаас ухаантайг сонсоогүйдээ би "дүлийрч" асан цаг мѳчүүдийг би эргээд хэзээ ч мэдэрч чадахгүй. Тэнэг ч юм шиг тэр л цагийн мэдрэмжиндээ би одоо ч автдаг.

Гэхдээ чи намайг тоолгүй бардамхан алхаж холдсон. Чиний тѳрх намайг тачаадуулж, чиний дуу хоолой намайг гуниглуулж, чиний ухаан намайг самууруулж асан цаг мѳчууд аль хэдийн улиран холджээ. Эргэн эргэх цаг хугацааны урсгал миний зүрхний шархыг аниулсан хэдий ч хааяа хааяа дурсах чиний тухай дурсамж миний сэтгэлийн шархыг сэдрээдэг. "Хэрвээ бид хамтдаа амьдарсан бол" гэх харуусал миний сэтгэлийн гунигийг эргэн сануулна. Магадгүй, бид миний мѳрѳѳдсѳн шиг аз жаргалтай байхыг би тѳсѳѳлѳхгүй ч, ийм байх "боломжгүй" гэдгийг амьдралын тохуурхалаас ойлгож чадна. Нээрээ энэ амьдрал, тэнэг хэн нэгнийг ухаантай нэгэнд оноож, ухаантай хэн нэгнийг тэнэг нэгэнд оноодог юм шиг ээ. Гунигтай хэрнээ боломжтой тэнцвэр.

Би чамд одоо ч хайртай хэрнээ, үүнийгээ учирлан хэлж зүрхлэхгүй. Амьдралын нугачаанд "дарлагдсан" чиний гунигтай харцыг эгцлэн харж зүрхлэхгүй. Цаанаа сонгосон ханьтай чиний цээжийг элгэндээ тэврэн зүрхний тань цохилтыг чагнаж чадахгүй. Тэр л цагийнх шиг догдолсон хайраа чиний чихэнд шивнэн учирлаж чадахгүй. Зүгээр л гарыг тань чангаар атган зовинолоо чамд шингээж чадна. Одоог хүртэл "чамд хайртай" гэдгээ учирлаж чадна. Чиний тѳлѳѳ гаслахаас ѳѳр юуг ч хийж чадахгүй гэдгээ, чи намайг тоогоогүйн тѳлѳѳ ѳдгѳѳ хүртэл "гоморхож" яваа гэдгээ харцаараа хэлж чадна. Ѳѳр юуг ч чиний тѳлѳѳ хийж чадахгүй, хамгийн харамсалтай нь.

Ѳнгѳрсѳн цаг хугацаа ѳнгѳрснѳѳрѳѳ л үлддэг. Амьдрал даанч тохуутай. Ѳнѳѳдѳр би ѳѳрѳѳрѳѳ элж, энэ амьдрал урсгалаараа хѳвѳх хэдий ч, ийм нандин хэрнээ гэгээн хайрыг авсандаа авч одохоос ѳѳр сонголт үгүй нь гунигтай. Хойд насандаа учирья даа, тавилан минь. Тэр хүртэл би чамайгаа хүлээнээ, бурхан минь.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Санал болгох