Хятадын Шэньжэн хотод нийтийн тээвэрт нисдэг тэрэг үйлчилнэ

Twitter Print
2019 оны 05-р сар 16-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Ганц товчлуур дараад л байшингийнхаа дээвэр дээр нисдэг тэрэг дуудах зөгнөлт киноны ч гэмээр дүр зураг хэзээ мөдгүй бодит үзэгдэл болох нь ээ.

Хятадын өмнөд бүсийн их хот, техник технологийн хөгжил дэвшлээрээ тус улсын Цахиурын хөндий гэгддэг Шэньжэн хотод саяхнаас Хотын агаарын тээврийн төсөл (UAM) хэрэгжиж эхэлсэн нь “Airbus” компани болон тус хотын Худалдааны тэнхимийн хамтарсан хөтөлбөр агаад Хятад даяар танигдсан “Шэньжэний хурд”-ыг бүр ч нэмэх зорилготой аж.

Төслийн удирдагчдын нэг, “Airbus” компанийн Хотын агаарын тээврийн хөгжил хариуцсан албаны дарга Эдуардо Домингез Пуэртагийн хэлснээр цаашид хөгжин дэвжих нөөц бололцоо нь нэгэнт тодорхой тул тус компани Шэньжэнийг нийтийн тээврийн нисдэг тэрэгний үйлчилгээтэй Хятадын анхны хот болгохоор сонгожээ. Төсөл төлөвлөгөө ёсоор хэрэгжвэл зорчигч тээврийн нисдэг тэргүүд энэ оны сүүлчээр Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилж эхлэх аж. 

Хятадын Өөрчлөлт, нээлтийн бодлогын түүчээ хотын нэг болох Шэньжэн нь Гуандун-Хонконг-Макаогийн бүс буюу Сувдан мөрний сав газрын эдийн засгийн бүслүүрийн төв хотын нэгээс гадна дэлхийн инновацийн хөгжлийн гол цэгүүдийн тоонд ордог юм. Хотын 20 гаруй сая оршин суугчийн дундаж нас нь 33 бөгөөд энэ нь тус хот хэчнээн хөгжингүй, шинэлэг зүйлсэд хэр бэлэн болохын нэгэн баталгаа болдог байна.

Шэньжэний нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснууд 100 хувь цахилгаан бол үлдсэн 20 мянга гаруй хэрэгслийнх нь талаас илүү нь мөн цахилгаан такси аж.  

Эх сурвалж:CCTV.com

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.