“Microsoft” үүлэн тооцоолуурын шинэ үйлчилгээгээ Хятадад нээлээ

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Америкийн технологийн салбарын гол компанийн нэг “Microsoft” корпораци ирэх оны сүүлч гэхэд үүлэн тооцоолуурын хамгийн том зах зээл болох Хятад улсад цоо шинэ үүлэн үйлчилгээгээ нээснээ албан ёсоор зарлалаа.

“Dynamics 365” нэрт үйлчилгээ нь ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн Хятадын “21 Vianet” группээр дамжин хятад хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ. Ингэснээр Хятадын дотоодын цахим үйлчилгээ үзүүлэгч компани анх удаа “Microsoft” корпорацын үүлэн тооцоолуурын гол гурван системд холбогдох аж. 

“Microsoft”-ийн Хятад дахь салбарын Гүйцэтгэх захирал Алан Крозерийн хэлснээр үүлэн тооцоолуурын үйлчилгээг Хятадад таван жил явуулсан туршилтын хугацааны эцэст тус компани ийнхүү урт удаан хугацааны, тогтвортой хөгжлийг дэмжсэн, харилцагч түншүүд болон хэрэглэгчдийн хэн хэнд нь ашигтай шинэхэн үйлчилгээг нээжээ.

“Microsoft” корпораци одоогоор “Azure” үйлчилгээнийхээ хүрээнд Хятадад 120 мянга гаруй үйлчлүүлэгчтэй бөгөөд тус компанитай гэрээ байгуулсан 30 мянга гаруй аж ахуйн нэгжийн нийт 1.8 сая хэрэглэгч “Office 365” үйлчилгээг нь  ашигладаг байна. Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч таван том компанийн дөрөв нь мөн “Microsoft”-ийн үүлэн тооцоолуурыг ашигладаг гэх мэдээ бий.

Эх сурвалж: CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.