Бээжинг сая сая сарнайгаар чимнэ

Twitter Print
2019 оны 05-р сар 15-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод “сарнайн улирал” эхэлж байна. Хотын Цэцэрлэгжүүлэлт, тохижилтын газраас мэдээлж буйгаар, тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн сарнайн наадам эхэлж, БНХАУ-д тарьж ургуулсан сая сая  сарнайгаар хотыг чимэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Сарнайн үзэсгэлэнгийн хүрээнд 2000 төрлийн сая сая сарнайг Бээжингийн Ботаникийн цэцэрлэг, Тэнгэрийн сүм зэрэг томоохон 11 цэцэрлэгт хүрээлэнд толилуулах юм.

Related image

Сарнайн тариалан эрхэлдэг “Nabobay” компанийн мэдээлж буйгаар, энэхүү үзэсгэлэнгийн үеэр цэцэрлэгт хүрээлэнгүүдэд цэцэг тарих, арчлах талаар сургалт зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Image result for roses in beijing

Бээжин хотын цаг агаарт хамгийн сайн зохицож ургадаг цэцэгнүүдийн нэг гэгддэг сарнайн 2500 төрлийг Хятадад одоогоор тарьж ургуулдаг бөгөөд дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд хотыг энэ цэцгээр гоёж, 2009 оноос хойш жил бүр сарнайн наадмыг зохион байгуулдаг.

Эх сурвалж:CCTV.com

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.